Монгол, ОХУ-ын жүдочдын нөхөрсөг тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Монгол, ОХУ-ын жүдочдын нөхөрсөг тоглолт болов

Монгол, ОХУ-ын жүдочдын нөхөрсөг тоглолт болов

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Монгол Улсад болно. Энэхүү тэмцээнийг угтан өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол, ОХУ-ын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ хүрээнд хоёр орны жүдочдын нөхөрсөг тэмцээн болж буйн зэрэгцээ Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолтыг сонирхуулж байгаа юм. 

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх явдал юм.

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд нээлтээ хийх бөгөөд Монгол, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконгийн баг тамирчид оролцоно. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хоёр Солонгос нэгдсэн багаар оролцож байгаа юм. 

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж