Гишүүдийг эгүүлэн татах асуудлаар нууцаар санал хураана

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Гишүүдийг эгүүлэн татах асуудлаар нууцаар санал хураана

Гишүүдийг эгүүлэн татах асуудлаар нууцаар санал хураана

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Тус намын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудал дээр хувь гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын эмэгтэй гишүүд нилээд хатуу шийдвэр гаргах ёстой гэсэн бол эрэгтэй гишүүдийн зүгээс эгүүлэн татахгүй гэдэг байр суурийг илэрхийлжээ. Ийнхүү бүлгийн зүгээс санал нэгдэхгүй байгаа учраас гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээр энэ асуудал хандах ёстой гэж үзжээ. Одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Гишүүдийг эгүүлэн татах асуудлаар байнгын хороо, чуулганы хуралдаанаар нууц санал хураалт явуулах юм.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж