Дэлхийн шоу бизнесийн хамгийн гоёмсог хос болох дуучин, реппер Жэй Зи, түүний гэргий, дуучин Беонсе нарын хамтарсан хоёр дахь ‘On the Run II’ аялан тоглолт Их Британийн Нэгдсэн Вант улсын Уэльсийн Кардифф хотод болж өнгөрлөө. Беонсегийн гайхалтай хүчтэй хоолой, хүчирхэг бүжгийн дэглэлт, тайз засалт, дүр төрх нь энэ үдшийг хэзээ ч мартагдашгүй, халуун дулаан уур амьсгалыг бий болгож шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөж байлаа. Тоглолтын хамгийн их сэтгэл догдлуулсан хэсэг бол хосуудын хайрын түүхийг харуулсан уламжлалт бичлэг байдаг. 2014 онд хамтарсан анхны ‘On the Run I’ тоглолтын үеэр хосууд анхны охин Blue Ivy Carter-ийн бичлэгийг хүргэж байсан. Энэ удаад хосуудын ихрүүдийн бичлэг олон сая шүтэн бишрэгчийнх нь зүрх сэтгэлийг хайлуулж байлаа. Хосуудын хуримын ой болон өргөсөн тангаргаа шинэчилж тухайн үеийн зураг, бичлэгүүд Беонсигийн ихрүүдийг тээж байсан жирэмсэн үеийн бичлэгүүд гэр бүл, найз нөхдийн хамтдаа байгаа халуун дулаан бичлэгүүд нь дэлгэцэнд гарч байсан нь тоглолтын хамгийн сайхан хэсэг болж чаджээ.