Хорьдугаар зууны томоохон аялал болох Титаник хөлөг онгоц зорьсон газраа хүрээгүй ч жуулчид түүнийг зорин очих боломжтой болжээ. 1912 онд сүйрсэн энэ аугаа хөлгийг 70 гаруй жилийн дараа АНУ-ын усан цэргийн нууц албаныхан санамсаргүй олж илрүүлсэн гэдэг. Тэгвэл энэ чиглэл рүү тансаг зэрэглэлийн аялал зохион байгуулдаг тур оператор компаниуд соёл хийгээд шинжлэх ухааны зорилгоор тусгай сонирхлын аялал хийж эхэлжээ.
Хувийн, тансаг аялал зохион байгуулдгаараа алдартай Английн Блью Марбле компани тавдугаар сард Титаник хөлөг онгоц сүйрсэн газар луу аялал хийхээр төлөвлөсөн ч цаг агаарын байдлаас болон хойшлогдсон байна.
Тэд цаг агаарын байдал нөлөөлж болзошгүй гэж үзэн аялалыг 2019 онд хийхээр хойшлуулжээ.Тэгвэл энэ салбарт аялал зохион байгуулдаг Блью Фиш компани бүр 2000 оны эхээр Атлантын далайд шумбах аялалаа эхлүүлсэн байна.
Эх сурвалж: CNN