М.Энхболд: Гишүүдтэй холбоотой асуудлаар Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Гишүүдтэй холбоотой асуудлаар Байнгын хороод хуралдана

М.Энхболд: Гишүүдтэй холбоотой асуудлаар Байнгын хороод хуралдана

УИХ-ын Баасан гаригийн /2018.06.07/ хуралдаан эхлээд, завсарлалаа. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нартай холбоотой асуудлыг бүлэг болон байнгын хороодоор хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуралдааныг  хойшлуулж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд дуулгалаа.  Прокуророос  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д  илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой. Тиймээс намын бүлгүүд болон  Халдашгүй байдлын Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж