УИХ-ын Баасан гаригийн /2018.06.07/ хуралдаан эхлээд, завсарлалаа. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нартай холбоотой асуудлыг бүлэг болон байнгын хороодоор хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуралдааныг хойшлуулж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд дуулгалаа. Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой. Тиймээс намын бүлгүүд болон Халдашгүй байдлын Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Б.БАТ