
“Улсын” нэртэй том автобусанд суухын тулд хаалгаар нь маш хурдан орох ёстой. Үгүй бол үүрч явсан цүнх, өрөөл бие, үр хүүхдийг тань ч хавчаад авч мэднэ. Яагаад гэвэл жолооч нар нь цагтай уралддаг. “Хурдан орооч ээ, явсхийгээд буугаад өгөөч” гэх хахир, хатуу дуу автобус дотор байнга сонсогдоно. Ингээд л хүмүүсийг аргагүйн эрхэнд “галзуу хулганаар” аялуулна шүү дээ. Олон жил нийтийн тээврээр зорчиж, цуглуулсан тасалбарынхаа үнийн дүнг тооцвол автобус худалдаад авчих хэмжээний мөнгө төлсөн гэж гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ л нийтийн тээвэрт нийтээрээ зовлонгоо үүрч, нэг нь тэнд ухаан алдлаа гэхэд хэрхэн халамжилж, дуу алдан санаа зовоницгоодог “детектив” газар гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тамхи зуусан жолооч зохиолын дуу тавьж, байдгаар нь чангалчихсан гишгэж өгнө. Гэтэл тийм өндөр хурдтай давхиж байхад кондуктор эмэгтэй юунаас ч барилгүйгээр тасалбараа түгээж л зогсоно. Нийтийн тээврийнхний энэ хосолмол бөгөөд циркчнийх шиг үйлчилгээг өнөөдөр авторалли, экстрим спортын хэмжээнд зүйрлүүлж дүгнэхэд дэгс болохгүй биз. Жолооч, кондуктор нар дээрх үйлдлээ зөвтгөж, “Бид цагаасаа хоцрох гээд байна” гэж хэлдэг. Гэтэл тэвэрч яваа хүүхдэдээ санаа зовон айдастай яваа ээж, сууж явсан сандлаасаа ховх шидэгдэж мэдэхээр өндөр настан ингэж хурдлах гэж “улсын” унаанд суугаагүй байлтай.
Орж ирж байгаа хүмүүсийг “Үзүүлж харуулах юм байна уу. Мөнгөө бэлдээд ороод ирж бай л даа” гэж дарамт, зэмлэлийн хооронд хэлдэг хүнийг кондуктор буюу тасалбар түгээгч гэнэ. Энэ хүн заримдаа мөнгө өгөхийн хооронд хараал урсгаад авах нь бий. Дээр нь хариулт өгсөн, өгөөгүй гэсэн маргаан гарлаа гэхэд заавал заргаа авдаг нэгэн.
Хичээлийн шинэ жил эхэллээ. Автобусны жолооч үйлчилгээний өөр горимд шилждэг цаг ирлээ. Оюутнуудыг тээвэрлэхгүйн тулд хашир жолооч зогсоолын наана эсвэл цаана зогсож хүнээ буулгана. Ингэснээр хөөрхий оюутнуудыг нааш цааш нь гүйлгэж баахан зовоож байгаад суулгалгүй хөдөлнө шүү дээ. Дээр нь өглөө эрт, орой энэ унаа үнэхээр аймар. Суудалд суух магадлал 40-өөс доош хувь. Суудал яахав гэхэд өмнөх бариулаа тэр олон гарнуудад алдчихгүйг хичээх хэрэг гарна.
Зөвхөн автобус ч биш таксинуудын талаар ч энд дурьдаж болно. Жолооч нар нь “Хаашаа явах юм бэ?” гэж асуугаад өөрийнх нь хувьд ойрхон санагдсан газар руу зүглэх ч үгүй. Ийм нөхцөлд аль болох сайн долигонох хэрэгтэй болно. Хэрэв тэгж сурахгүй бол хотын гудамжинд хонохдоо ч тулж болох юм.
Нэгэн танил маань саяхан халамцуу явж байгаад зодуулчихсан гудамжинд сэрсэн гэнэ. Таксинд суугаад гэрийнхээ гадаа бууснаас өөр юуг ч санахгүй байжээ. Ямар ч байсан таксины жолооч найзын маань цалин буучихаад явж байгааг гадарласан байсан тул нэг зүйл сэдсэн байж болох. Тэгээд ч таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдсэн хэрэг цөөнгүй бүртгэгддэг шүү дээ.
Дараагийх нь микро автобус хэмээх тээврийн хэрэгсэл байна. Уг нь хэдэн жилийн өмнө л микро автобусны “нугасны” гэгдэх суудалд хүн суулгаж болохгүй гэсэн шийдвэр үйлчлээд эхэлсэн. Өнөөдрийг хүртэл биелүүлсэн хүн ховор. Харваас осолтой өнөөх үйлчилгээг нь замын цагдаа нар ч тоохгүй өнгөрөөнө. Дээр нь албатай юм шиг “нугасанд” суулгачихаад “Цагдаа байна. Тонгой, тонгой” гэж хэлээд баахан дэглэнэ. Мөн дүүртэл нь хүн суулгачихаад “Дугуй засвар” эсвэл “Шатахуун түгээх станц” дээр очоод зогсчихно. Гэхдээ авууштай тал нь микронд хулгайч байдаггүй. Ядаж л суудалтай явдагаараа том оврын автобусаас арай бага зовлонг мэдрүүлдэг билээ.
"Улс төрийн тойм" сонин

Зочин 2011-08-24 24.85.84.25
TER HOTIIN TEEVRIIN NARANTSETSEG BILUU AVGAI ODOO BOLIOSOI UUR CHADVARLAG FANTAAZTAI ZORIGTOI HUN AJIL HIIG L DEE
ZOCHIN 2011-08-24 24.85.84.25
TENUUN OGOO MOGOO CHIHSHIG HACHIN HACHIN KOMPANIUD BNAA JOLOOCH NAR N TAMHIA TATAHAA BOLIOSOI AIMSHGIIN TOM AVS SHIG L AVTUUSNUUS
Зочин 2011-08-24 202.131.225.122
Троллейбус маш хурдан ирдэг болсон байна лээ 5 минутын дотор л дараагийнх нь ирчээд байдаг болж Болоош дээ
Зорчигч 2011-08-24 202.179.20.230
Троллейбус гэж их сайхан унаа сэргэсэн байна лээ 200 төгрөгөөр Та тун тухтай цэвэрхэн тайван гэхдээ яахав арай жаахан удаан явна Тэд үйлчилгээний чанараараа одоохондоо ямар ч байсан ХОТЫН САЙН унаа болсон байна лээ Цаашдаа ч сайжрах байх Бас жолооч нар нь хөдөлгөөний дүрэм тун сайн сахидаг юм билээ шүү
zochin 2011-08-24 202.131.246.131
Avtobus negdugeer egneend yavhaa martaad udaj baina Narantsetseg egch avtobus mikro-too suuj uzsen bolov u
Зочин 2011-08-24 182.160.29.41
niitiin teever dotor hulgaich nar ih bna aatsagdaa ajilaa muu hiij bna
tuya_9929@yahoo.com 2011-08-24 202.179.20.234
zov sedev hondjee zuslangiin chigleld lav tom autobus hetsy yum bilee tsagt neg yavna ehniihees hotsorchihvol byten 1 tsag hyleene pig hyn chihej baij hodolno har haluund yostoi tamiin ed bna lee suudal ch gej hogshchyyld ni ch barag hyreltsehgyi hol zamd yamar teneg ni tegj shiidver gargasan yum bgaan ternii orond Tengis kino teatre-s zohion baiguulalttai chiglel chigleleer micro-goo yavuuldag bsan ni zov bsan yum
zaya 2011-08-24 202.55.191.57
pкондуктор нвь мөнгө авчихаад билет таслахгүй дээр нь халаасны хулгайч нарыг харчихаад хэлж өгдөггүй жолооч нь ФМ болон рекламны зурагтаа зэрэг явуулаад дуугы нь баахан чанга тавьдаг хажуугаар нь станц нь нийлж орилоод ажлаа тараад амрах гэж суусан биш тарчлаад буудаг хүн аваха гэж пиг дүүргэж дүүрэхгүй болохор хэдэн минутаарч хамаагүзй буудал зогсоно Шаардлага тавихаар хэрүүлч гэж жигтэйхэн Автобусны суудал болон хогоо цэвэрлэхгүй суудлын бүрээс нь жолооч болон кондукторынхаа царайтай ижилхэн хар байдаг 00
00 p
gana 2011-08-24 202.55.191.57
Шаардлага тавихаар хэрүүлч гэж жигтэйхэн Автобусны суудал болон хогоо цэвэрлэхгүй суудлын бүрээс нь жолооч болон кондукторынхаа царайтай ижилхэн хар байдаг
tor 2011-08-24 202.55.191.57
кондуктор нвь мөнгө авчихаад билет таслахгүй дээр нь халаасны хулгайч нарыг харчихаад хэлж өгдөггүй жолооч нь ФМ болон рекламны зурагтаа зэрэг явуулаад дуугы нь баахан чанга тавьдаг хажуугаар нь станц нь нийлж орилоод ажлаа тараад амрах гэж суусан биш тарчлаад буудаг хүн аваха гэж пиг дүүргэж дүүрэхгүй болохор хэдэн минутаарч хамаагүзй буудал зогсоно Шаардлага тавихаар хэрүүлч гэж жигтэйхэн Автобусны суудал болон хогоо цэвэрлэхгүй суудлын бүрээс нь жолооч болон кондукторынхаа царайтай ижилхэн хар байдаг
00
tor 2011-08-24 202.55.191.57
кондуктор нвь мөнгө авчихаад билет таслахгүй дээр нь халаасны хулгайч нарыг харчихаад хэлж өгдөггүй жолооч нь ФМ болон рекламны зурагтаа зэрэг явуулаад дуугы нь баахан чанга тавьдаг хажуугаар нь станц нь нийлж орилоод ажлаа тараад амрах гэж суусан биш тарчлаад буудаг хүн аваха гэж пиг дүүргэж дүүрэхгүй болохор хэдэн минутаарч хамаагүзй буудал зогсоно Шаардлага тавихаар хэрүүлч гэж жигтэйхэн Автобусны суудал болон хогоо цэвэрлэхгүй суудлын бүрээс нь жолооч болон кондукторынхаа царайтай ижилхэн хар байдаг
amaa 2011-08-24 202.55.191.57
yag unen joloosh konduktor zavan ene cedebig bichsen setguulshid bayar hurge jolooch zamin gold hunee buulana hotin teewerin gazarin narantsetseg biluu uunig solioch uuneec oor hun baidgui ynmuu mikro estoi zawan toos shoo bosson ter awtbus
olig1208 2011-08-24 49.0.138.163
uneheer tsagaar yawdiin bol teriig ni humuustee yagad sharlej huwaaltsaj boldguin boloo humuus tsaga haraad garaad irdeg bj bolno bizdee teged tiim yaaruu tsagtain bol joohh udaan bolgochihoj boldguin bhdaa tuwugteu yum joohh udaan bsan shd hymd naidwartai teewriin heregsel bj boliishdrr mikro taxi yahaw yaarsan humuustee l uilchleg l dee
humuusee duurgeh gj zogsoj zogschood yag yawhaaraa nuguu minutaa nohoh ged hurdan dawhij bsnaas humuuste yag teded teded ter autobus irne ged tsaasan deer hewleed aytaihan zogsool deeree tawichuul bolohgui l bgan bhdaa
Ганаа 2011-08-24 180.235.169.26
Кондуктор нь өрөөсөө билетээ өгөхгүй нэхэхээр уурлана их аймаар хүмүүс байдаг юм Ийм байхад бааз дампуурахгүй яахын шалгаж хянаж байгаа газар алга байна Ийм мөнгө хумслагч хулгайчыг барьж арга хэмжээ авах хэрэгтэй штэТэгвэл улсад мөнгө орно тэгэхгүй бол кондуктор л баяжаад байна
Хэхэ 2011-08-24 27.123.213.18
НЭМЭЭД ХЭЛЭХД кондуктор нвь мөнгө авчихаад билет таслахгүй дээр нь халаасны хулгайч нарыг харчихаад хэлж өгдөггүй жолооч нь ФМ болон рекламны зурагтаа зэрэг явуулаад дуугы нь баахан чанга тавьдаг хажуугаар нь станц нь нийлж орилоод ажлаа тараад амрах гэж суусан биш тарчлаад буудаг хүн аваха гэж пиг дүүргэж дүүрэхгүй болохор хэдэн минутаарч хамаагүзй буудал зогсоно Шаардлага тавихаар хэрүүлч гэж жигтэйхэн Автобусны суудал болон хогоо цэвэрлэхгүй суудлын бүрээс нь жолооч болон кондукторынхаа царайтай ижилхэн хар байдаг
www.terguun.net 2011-08-24 203.169.52.11
Карибын тэнгисийн дээрэмчин 4 эндээс vзээрэй