Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах уу, эсвэл

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах уу, эсвэл

Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах уу, эсвэл

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.06.08/ 09.00 цагт ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Учир нь прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат нарыг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлсэн. Тиймээс прокуророос ирсэн саналыг хэлэлцэх юм.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-д саналаа хүргүүлснээс хойш 48 цагийн дотор энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Хуулийн хугацаа нь өнөөдөр 17.00 цагт дуусгавар болж байгаа учраас намын бүлгүүд энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороод хуралдах юм. Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд, кноп дарахаар болсон байна. Учир нь тус намын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах нь зөв, буруу гэсэн байр суурьтайгаар хоёр хуваагдсан гэнэ. Тиймээс тэд энэ асуудал шууд кноп дарах байдлаар оролцоно гэдгээ зарим гишүүд нь илэрхийлжээ. УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах уу эсвэл авч үлдэх үү гэдэг өнөөдөр шийдэгдэхээр болж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж