ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ерөнхийлөгчийн албан тушаалд дахин томилогдсноосоо хойш анх удаа шууд ярилцлагад орж байна.
Энэ нь 2001 оны арван хоёрдугаар сараас хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ерөнхийлөгчийн ард иргэдтэйгээ хийдэг асуулт-хариултын шууд нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгт ерөнхийлөгч Путин эрүүл мэнд, эдийн засаг гэх улс орны дотоод байдал, аж амьдралтай холбоотой асуудлуудаар ард иргэдтэйгээ нээлттэй ярилцдаг.
Ярилцлагыг Оросын хэд хэдэн томоохон сувагууд шууд дамжуулдаг бөгөөд Пүрэв гаригийн /2018.06.07/ өглөөний байдлаар студид нийт 1.9 сая асуулт иржээ. Энэ жилийн ярилцлагад үзэгчдийг студид суулгалгүй асуултыг утсаар хүлээж авахаас гадна иргэдтэй өргөн дэлгэцээр шууд холбогдож байгаагаараа онцлог болж байна. Ерөнхийлөгч Путины хамгийн удаан үргэлжилсэн шууд нэвтрүүлэг 4 цаг 47 минут болжээ.
Эх сурвалж: RT