Хуруу шилний хүүхдүүдтэй холбоотой зарга жилдээ 20 мянга орчим гардаг

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Хуруу шилний хүүхдүүдтэй холбоотой зарга жилдээ 20 мянга орчим гардаг

Хуруу шилний хүүхдүүдтэй холбоотой зарга жилдээ 20 мянга орчим гардаг

ОХУ-ын шүүхүүдэд хуруу шилний хүүхдүүдтэй холбоотой зарга жилдээ 20 мянга орчим ирдэг байна. Энэ тухай ОХУ-ын Дээд шүүхийн шүүгч Александр Кликушин төрийн Думын Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан хорооны хуралдаан дээр хэлсэн байна. “Шүүхүүд жилдээ 20 мянга орчим зарга хүлээн авч байна. Хурууны шилний хүүхдийн гарал угсааг тодруулах зарга зонхилдог” гэж шүүгч хэлсэн байна.

Шинжлэх ухааны дэвшил улам хөгжиж, үүнд нийцсэн хууль эрх зүйн зохицуулалт шаардаж байгааг шүүгч онцолсон байна. “Нөхөн үржихүйн технологи улам нарийсч байна. Хоёр, гурван донорын эсийг хэрэглэх тохиолдол ч байна. Мөн тээгч эхийн асуудал байна. Энэ бүхэнтэй уялдан эцэг эхийн эрх, үүрэг, ёс зүйн асуудал зохицуулалт шаардаж байна” гэж шүүгч Александр Кликушин хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж