Үнэн алдартны шашны нэвтэрхий толийг сүм хийдүүдэд байлгахаас гадна номын сангуудад, тэр тусмаа сургуулиудын номын санд байлгах хэрэгтэй хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин хэллээ.
“Шашны нэвтэрхий толийг хэвлэх нь зөвхөн сүм хийдийн биш бас төрийн ажил. Энэ толь нь манай уламжлалт шашны тухай өгүүлж байгаа ч үнэндээ манай улсын түүхийг өгүүлж байгаа юм” хэмээн Собянин хэлжээ. Нэвтэрхий толийг хэвлэх зөвлөлийн ээлжит хурал зургадугаар сарын 6-ны Лхагва гаригт болсон бөгөөд уг хуралд Москва хотын Захирагч оролцохдоо ийн хэлжээ.
Нэвтэрхий толийн 48 боть одоогоор хэвлэгдээд байгаа бөгөөд 47 дахь дугаар нь Москва хотод зориулагджээ. Нэвтэрхий толийг бичих ажил 18 дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Нэвтэрхий толийг хэвлэмэл хэлбэрээс гадна бас цахим хэлбэрээр авах боломжтой юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ