Москва хотын хүүхдийн эмнэлгүүд дуудлагын эмчийн төвийг байгуулахаар болж байгааг хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Төвүүдийг энэ 2018 ондоо багтаан нээх бөгөөд хүүхэд өвдсөн үед энэ төв рүү дуудлага өгч, эмчийг гэртээ дуудаж болох ажээ.
Дуудлагын төвийн туршилт болгон 110 дугаар хүүхдийн эмнэлэг дээр гурван сарын өмнөөс ажиллуулж эхэлсэн ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ