Ньюс хөтөч: Гадаадын иргэнд газар өмчүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Гадаадын иргэнд газар өмчүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Гадаадын иргэнд газар өмчүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо/МҮЦАЭХ/-оос 5 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-д хамрагдан шалгалтандаа тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Blue Sky, Topaz танхимд болно.

Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны VIII эрдмийн чуулган ‘Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд-Сэргээн засах’ сэдэв дор чуулна. Чуулган Corporate Hotel, Улаанбаатар зааланд болно. Холбоо барих утас:90180326

10.00

  • Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоо нэвтрүүлж хэрэгжүүлэх талаарх үндэсний оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт  Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгуулна.

  • ‘Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр’ -т ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар Төрийн ордонд гарын үсэг зурна

  • УИХ-ын чуулган хуралдана.

  • МУИС-ийн Номын сангийн байрны 502 тоотод Япон Тэцузо Юшуни болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар шинжлэх ухааны ирээдүйн асуудлаар буюу Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам – Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэл сэдвээр илтгэл тавина. Холбоо барих утас:98119897

10.30

  • Нийслэлийн  Хэвлэл мэдээллийн төвд “ТАЛЫН САЛХИ-2018” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД зохион байгуулагдах талаар мэдээллийг өгнө. Арга хэмжээний үеэр 790 гаруй мотоциклчид жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларна. Холбоо барих утас: 99039442
  • Монгол улс бүс нутгийн хамтын ажиллагаа, байр суурийн талаар ид хэлэлцэгдэж буй энэ цагт Евразийн бүсэд хамаарах улс орон, тэдгээрийг төлөөлж Монгол Улсад суугаа элчин сайд, эрдэмтэн судлаачид бүс нутгийн түүх, соёл, эдийн засаг, хүмүүнлэг, шашны асуудлаар хэлэлцэхээр “ЕВРАЗИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ: ТҮҮХ БА ӨНӨӨ ҮЕ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хурал Монгол улсын Шинжлэх ухааны академийн төв байрны Их чуулганы хурлын танхимд болно. Холбоо барих утас: 95343716

11.00

  • МУИС-ийн Номын санд өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн хөтөлбөрийг оруулж ирэх, Магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Гарааны компаниуд төрүүлэх, Төгсөгчдийг ажлын байраар хангах, Интерпрёнершиф-ийг хөгжүүлэх, Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилготой ‘Франц хэлтэн орнуудын Инноваци, Хамтын ажиллагааны төв’ нээлтээ хийнэ. хОЛБОО БАРИХ УТАС: 99002019

  • мүэсто-д сургалт, дугуйлангуудын ‘зУНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ’ БОЛНО. 

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх гэж байгаа талаархи олон нийтийн дүгнэлтийн талаар хуульч мэдээлэл хийнэ.

  • Туушин зочид буудлын ‘Соёмбо’ танхимд ‘Жендэрийн тэгш байдал миний дуранд’ гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

  •  Чингэлтэй дүүргийн 7-р хороонд “Дэд бүтцийн төв” –ын шав тавих арга хэмжээ болно. Холбоо барих утас:99275253

13.00

  • Их тэнгэрийн амны өмнө туул эрэг дотор олон мянган мод сүйтгэж байгаа НИТХ -ийн дарга Амарсайханы хууль бус ажиллагааг таслан зогсоох тэмцэнэ. Холбоо барих утас: 89118383 99107823
  • ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХУР ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ, ХӨРС, БОРДОО ХИЙХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАНА. Холбоо барих утас:88010867

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж