Хороо бүр цахим хуудастай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Хороо бүр цахим хуудастай боллоо

Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Цахим Дүүрэг” болох зорилт тавьж, дүүргийнхээ хэлтэс, хороодыг цахим хуудастай болгожээ. Үүнтэй холбогдуулан бүх хороодын засаг дарга, зохион байгуулагч, дэргэдэх хэлтэс албадын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнүүдэд өөрсдийн цахим хуудсандаа мэдээлэл оруулах, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар сургалт  өнөөдөр  зохион байгуулсан байна. Сургалтанд нийслэлийн Мэдээлэл Технологийн газраас Програм хангамжийн хяналт хариуцсан мэргэжилтэн С.Бүжин оролцож Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 сарын 6-ны 226 тоот, цахим хуудсуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг хангах зөвлөмж зааварчилгааг өгчээ. Уг захирамжинд нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн цахим хуудсаар мэдээлэл түгээхдээ нэгдсэн стандарт мөрдөх хэрэгтэй гэж заасан байдаг. Тухайлбал хорооны цахим хуудас нь танилцуулга, бүтэц бүрэлдэхүүн, ажлын цагийн хувиар зэрэг мэдээлэл байрлана. Мөн хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн танилцуулга, хурлын тов, хэлэлцэх асуудал, шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт, тайлан зэрэг мэдээллүүдийг байршуулна гэжээ. Цахим хуудсандаа энэ стандартыг баримтлан мэдээлэл оруулах нь төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэхэд их ач холбогдолтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж