"Талийгаачийг цонхоор унах үед хажууд нь хэн ч байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

"Талийгаачийг цонхоор унах үед хажууд нь хэн ч байгаагүй"

"Талийгаачийг цонхоор унах үед хажууд нь  хэн ч байгаагүй"

Эх, үрсийн баяраар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ амаржаад тав хонож байсан ээж цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэрэг зургадугаар сарын 1-ний өглөө үүрийн 06:00 цагийн үед болсон бөгөөд талийгаач ЭХЭМҮТ-ийн гурван давхрын цонхноос унажээ.Түүнийг цонхноос унах үед хажууд нь хэн ч байгаагүй, эмнэлгийн ажилтнууд  хүртэл унасныг нь мэдээгүй байсан аж. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч З.Цолмонгараваас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр “Талийгаач 27 настай байсан. Тавдугаар сарын 26-ний өдөр амаржиж эрүүл саруул хүүхэдтэй болсон.Түүний анхны төрөлт байсан. Эрүүл мэнд нь хэвийн ямар ч асуудалгүй төрсөн. Төрсний дараа хоёр цаг эмнэлгийн орон дээр хэвтэж байгаад тасаг руу шилжсэн. Амиа хорлолт уу, золгүй тохиолдол уу гэдгийг бид нар хэлж мэдэхгүй. Тухайн үед хажууд  нь хэн  ч байгаагүй. Сахиураас нь гадна эмч нар юу ч мэдээгүй. Цонхоор унасан хойно нь бид нар  мэдсэн. Таван хоног яагаад эмчилгээ хийлгэх болсон талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь хувь хүний нууцыг хадгалах хуультай. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа  учраас  хэн ч түрүүлж  таамаг дэвшүүлж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн байгууллагын дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлт  гараагүй байхад амиа хорлосон гэж мэдээлээд байна. Хэрэв амиа хорлолт биш золгүй тохиолдол байсан бол яах вэ. Цагдаагийн байгууллага амиа хорлосон гэж үзсэн бол манай эмнэлэгт  дүгнэлтээ хүргүүлэх байсан. Гэтэл дүгнэлт нь гараагүй байгаа.  Үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж