Нярайн тэмбүү нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Нярайн тэмбүү нэмэгдэж байна

Нярайн тэмбүү нэмэгдэж байна

Бэлгийн замын халдварт өвчний нэг болох тэмбүү нярайн дунд их байгаа аж. Нярай энэ өвчнийг ээжээсээ авсан байдаг ажээ. Тэмбүүгийн халдвар улам нэмэгдэх хандлагатайг Эмгэг судлалын төвийн хүүхдийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү хэлж байлаа.

Тухайлбал, сүүлийн таван жил хийсэн тархвар зүйн судалгаагаар тэмбүүгийн халдвар нэмэгдэж, ийм төрлийн халдвартай иргэдийн 42.8 хувийг 14-25 насныхан эзэлж байна. Нөхөн үржихүйн идэвхтэй насныхны дунд тэмбүүгийн халдвар их байгаа нь ураг, нярайд уг өвчин халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Бэлгийн замаар халдварладаг тул тэмбүүгээс сэргийлэх бүрэн боломжтой ч ээжээс урагт халдварласан тохиолдолд  ураг тэмбүүтэй төрөхөөс гадна дутуу төрөх эрсдэлтэй аж. Түүнчлэн тээлтийн хугацаанд тэмбүүг илрүүлснээр ээжид эмчилгээ хийж, тэмбүүг урагт халдварлуулахгүй байх боломжтой юм байна.

Мөн тэмбүүтэй урагт арьс шарлах, арьсан дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна.  Эмчилгээг эрт хийлгэвэл эдгэрэлт нь түргэн байдаг ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж