Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт эрүү үүсгэн, шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн, үнэн үү?
-Би сэтгүүлчдийг тагнаж чагнаагүй. Шалгаж л байгаа биз. Шалгаж байгаа газраас нь очиж асуу.
-Таныг гурван удаа очиж байцаалт өгсөн гэсэн. Та энэ хэрэгтэй холбоотойгоор байцаалт өгсөн үү?
-Би нэг удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй гэсэн зүйл л ярьсан.
-Төмөр замтай холбоотой хэргийг хаасан, холбогдсон Солонгосын иргэнд торгууль ногдуулсан гэсэн мэдээлэл яваад байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу. Ерөнхийлөгч энэ хэрэгт нөлөөлсөн гэх таамаг олон нийтийн дунд яваад байна?
-Би өчигдөр энэ талаар мэдээлэл сонссон төдий. Миний дуулснаар тэр Солонгос хүнийг 40 сая төгрөгөөр торгоод хэргийг хаасан гэх мэдээллийг хэвлэлээс харсан.
-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Прокурорын газраас УИХ-д саналаа ирүүлсэн гэх юм?
-Энэ талаар би сонсоогүй.
Ш.ЧИМЭГ