Хятад 1881 гадаад иргэнд иргэншил олгожээ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Хятад 1881 гадаад иргэнд иргэншил олгожээ

Хятад 1881 гадаад иргэнд иргэншил олгожээ

БНХАУ-ын Цагаачлалын алба жилд ойролцоогоор 2000 гаруй гадаад иргэнд иргэншил олгодог байна. Тэгвэл он гарснаас хойш Хятадын цагаачлалын алба  1881 гадаад иргэнд иргэншил олгоод байна. Энэ тоо жилийн эцэс гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн жилийн судалгаагаар БНХАУ-д нэг сая гаруй гадаад иргэн амьдардаг гэжээ. Эдгээр 1881 гадаад иргэд дунд Нобелийн шагналтан, судлаач эрдэмтэн, бизнес эрхлэгч тэдний гэр бүлийнхэн багтаж байгаа юм. Хятадын засгийн газар эдийн засаг, техник технологи гэх мэт олон салбарын хөгжлийг сайжруулах үүднээс  дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийг урьж авчирч ажиллуулдаг байна. Хятадын цагаачлалын албанаас иргэншил авсан байнгын оршин суугчдад боловсрол, зам тээвэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэжээ. 

эх сурвалж: china daily 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж