ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ийн аюулгүй байдлын бэлтгэлээ хангалаа

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ийн аюулгүй байдлын бэлтгэлээ хангалаа

ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ийн аюулгүй байдлын бэлтгэлээ хангалаа

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Аюулгүй байдлын газрын дарга ноён Хелмут Спахн 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр  ОХУ-ыг зорихдоо терроризмийн айдасгүй байж болно хэмээн мэдэгдэл хийлээ. Тэрбээр ОХУ тэмцээн зохион байгуулах бэлтгэлээ маш сайн хангасан байгааг онцоллоо.

Тэмцээн зохион байгуулах 11 хотуудын нэг болох Калининград хот л гэхэд хоёр усан онгоц, дөрвөн корвет, танк, террорист халдлагын эсрэг хурдны завь, агаарын хамгаалалтын систем зэргийг Балтийн тэнгисийн үндсэн флотод суурилуулжээ.

2016 оны Францад болсон Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Оросын фанатууд Английн хөгжөөн дэмжигчид рүү халдсан тохиолдол Марсельд гарсан. Гэвч энэ удаа Оросын газар нутаг дээр Марселийн тохиолдол давтагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Энэ жил Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос анх удаа “Fan ID” гэх үнэмлэхийг тоглолт үзэх тасалбарын хамт олгох нь аюулгүй байдлыг хянан шалгах, эрсдэлийг урьдчилан тогтооход чухал үүрэгтэй гэж үзэж байна.

ОХУ 2014 оны Сочигийн Өвлийн олимпын аюулгүй байдлыг хангахад 1,2 сая ам.доллар зарцуулж, 50 мянгаас 70 мянган аюулгүй байдлын ажилчдыг бэлэн байдалд байлгасан. Дөрвөн жилийн дараах өнөөдрийн байдлаар энэ тоо өсөх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: DW

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж