“Хүнчин” киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

“Хүнчин” киноны нээлт болно

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Хүнчин” уран сайхны киноны нээлт маргааш “Тэнгис” кино театрт болох гэж байна. С.Сосорын зохиолоор бүтээсэн уг киноны найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажилласан юм. 

“Гэмт хэрэгтэн, ялтан ч гэсэн хүн. Тэднийг хууль зүй, ахуй нөхцөл талаас нь хариуцаж байгаа хянагч, дарга нар ч бас хүн. Тиймээс хүмүүс харилцан бие биедээ тусалж байвал орчлон ертөн илүү гэрэл гэгээтэй сайхан харагдана” гэсэн санааг уран бүтээлчид энэ кинонд харуулахыг зорьжээ. 

Хоригдол хэрхэн өөрөө өөртэйгээ тэмцэн, зөв ухаарлыг олж байгааг, хорихын хянагч гэж хэн болохыг киноны үйл явдал харуулах аж. “Хүнчин” киноны ерөнхий зураглаачаар н.Лхагвадорж ажиллаж бол гол дүрд УДЭТ-ын жүжигчин А.Ариунбямба тогложээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж