Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан өнөөдөр /2018.06.07/ Пеньянд айлчлахаар болсон байна. Ирэх зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болох АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор айлчилж байгаа нь энэ юм. Тэрбээр Хойд Солонгост хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд Хөдөлмөрийн намын дарга Ри Ёнг Хо, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нартай уулзахаар болсон гэж Сингапурын Засгийн газрын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр гадаад хэргийн сайд Вашингтонд айлчлан АНУ-ын төлөөлөгчидтэй уулзсан юм.
Балакришнан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтаар талууд Хойд Солонгос цөмийн зэвсэггүй бүс болон эдийн засгаа илүүтэй сайжруулсан шийдвэрийг гаргана гэж найдаж байна. Мөн Солонгосын хойгийн асуудал шийдэгдэх болно” гэжээ.
Хоёр орны түүхэн уулзалтыг Сингапурт зохион байгуулах болсон шалтгаанаа Цагаан ордоноос ‘Аюулгүй байдал, байршил, төвийг сахисан бодлого гэсэн гурван хүчин зүйлийг харгалзан үзсэн” гэж тайлбарласан. Сингапур улс АНУ, Хойд Солонгос улстай дипломат харилцаатай. Сингапурт Америкийн хөрөнгө оруулалттай олон компаниуд байдаг. Хөрөнгө оруулалт, худалдаа наймааны түншүүд гэхэд болно. Хойд Солонгостой мөн адил худалдааны түншүүд. Өнгөрсөн жил НҮБ-ын шаардлагын дагуу Сингапурыг Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан хэдий ч хоёр орны харилцаа хэвийн үргэлжилж байсан юм.
эх сурвалж: reuters