Б.Бямбасайханы өмгөөлөгч мэдээллээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Б.Бямбасайханы өмгөөлөгч мэдээллээ цуцалжээ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээний асуудлаар ‘Эрдэнэс Монгол’ компанийн гүйцэтгэх захирлаар Шийдлийн засгийн үед ажиллаж байсан Б.Бямбасайханыг АТГ-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудаж баривчлаад хоёр сар өнгөрч байна. Түүний эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр /2018.06.07/ өмгөөлөгч Н.Цог 14.00 цагт мэдээлэл хийнэ гэсэн зар хэвлэлээр цацагдсан. Тэгвэл тодорхой шалтгааны улмаас өмгөөлөгч нь мэдээллээ цуцалжээ. Б.Бямбасайханыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ны Ням гаригт гэрчээр  мэдүүлэг авна хэмээн дуудаж ирүүлээд АТГ-аас баривчилсан байдаг. ШШБЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Бямбасайхан өнгөрсөн хоёр сард 13 кг туржээ. Түүний биеийн байдал сайнгүй байгааг эхнэр нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бий.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж