"Эрдэнэт"-ийн ТУЗ-ийнхөн шөнө хуралджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн ТУЗ-ийнхөн шөнө хуралджээ

"Эрдэнэт"-ийн ТУЗ-ийнхөн шөнө хуралджээ

‘Эрдэнэт’ үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл урд шөнө /2018.06.06/ Улаанбаатарт хуралдсан мэдээлэл байна. ТУЗ хуралдах болсонтой холбоотойгоор тус үйлдвэрийн дарга нарыг нисдэг тэргээр авчирсан гэдгийг ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг хурлаар ‘Эрдэнэт’ үйлдвэрийн бүтцийн асуудлыг хөндсөн байна. ‘Эрдэнэт’ үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон бөгөөд уг шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон. Тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга нь У.Бямбасүрэн. Гишүүдээр нь Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Б.Доржсэмбэд, А.Дагвадорж, Д.Даваадорж, З.Мэндсайхан нар ажилладаг.  ТУЗ-ийн хуралтай холбоотойгоор ‘Монголын зэс’ мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлдээ ‘ Төрөөс зуун хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл юм’ гэжээ. Энэ талаар тус  үйлдвэрийг төлөөлж Улаанбаатарт суух хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад тоймтой хариу өгсөнгүй.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж