Монголд ирэх хоёр Солонгосын жүдочдыг CNN онцлов

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Монголд ирэх хоёр Солонгосын жүдочдыг CNN онцлов

Монголд ирэх хоёр Солонгосын жүдочдыг CNN онцлов

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (2018.06.9-10) Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Тайвань, Макао, Хонконг гэсэн найман орон оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Тэгвэл энэхүү тэмцээнд БНСУ болон БНАСАУ-ын жүдо бөхийн баг тамирчид нэг далбаан дор жагсан оролцохоор болсон.Энэ нь хоёр Солонгос зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсан нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол болж байна. Улаанбаатар хотод болох гэж буй тэмцээнд хоёр Солонгос нэгдэн оролцох болсныг дэлхийн хэвлэл мэдээллүүд онцолсоор байна. CNN агентлаг ч энэ талаар өчигдөр мэдээлжээ.

Хамгийн сонирхолтой нь “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд нэгдэж орсон хоёр Солонгос манай улсад болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдсэн багаа илгээж байгаа аж.

Тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болох бөгөөд бямба гаригт болох нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор болсон байна.

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан маргааш Сүхбаатарын талбайд 11:00 цагаас  Монгол-ОХУ-ын залуучуудын багийн халз барилдааныг хийхээр болсон байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж