Бүлгүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Бүлгүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцэнэ

Бүлгүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2018.06.07/ ээлжит бусаар хуралдахаар болсныг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааны үеэр зарласан. Намын бүлгүүд гэнэтхэн хуралдах болсон нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Эх сурвалжаас авсан мэдээгээр намын бүлгүүд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудлаар хуралдах бололтой. Тодруулбал, тэдний ёс зүйн асуудлаар гишүүнээс нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм. 

Тэд хүчингийн хэрэгт холбогдож, багагүй дуулиан тарьсан. Гишүүдтэй холбоотой уг хэргийг хуулийн байгууллагууд  шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж