Америкийн NBC телевизийн сэтгүүлч Мегин Келли 2018 оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай Кремлд ярилцлага хийсэн. Энэхүү ярилцлагын үеэр ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай байнга утсаар ярьдаг тухайгаа дурджээ.
Цагаан ордны эх сурвалжуудад тэмдэглэснээр ердөө хоёрхон удаа биеэр уулзаад байгаа төрийн тэргүүн нар нийтдээ найман удаа утсаар ярьсан байна. Хоёр орны удирдагчид Германд болсон “Их 20”-ийн чуулганы үеэр анхны уулзалтаа хийсэн бол хамгийн сүүлд Вьетнамд болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр уулзацгаасан.
Трамп Путин нарын утсаар ярьсан уг тоо нь Барак Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллах үеийн сүүлийн хоёр жилийн хугацаанд Путинтай хийсэн дуудлагатай тэнцэхээр байна. Д.Трамп худалдааны гол түншүүд Их-Британи, Герман, Франц улсын төрийн тэргүүн нартай Путинаас илүү утсаар ярьдаг бололтой.
Эх сурвалж: CNN