Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал хойшлов

Нийслэлийн МАН-ын хороог хэн авах вэ гэсэн зодоон улам ширүүсч, эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсаал хүртэл зохион байгуулсан. Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өнөөдөр /2018.06.07/ болохоор товлогдсон ч дотоод асуудлаасаа болоод тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлаас сонгогдсон 305 төлөөлөгчдийн 69-ийг нь квотоор сонгох шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн зүгээс гаргасан. Үүнээс болж нийслэлийн МАН-ынхан хоёр хуваагдаад байгаа бөгөөд үүссэн маргааныг шийдвэрлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг  өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, эцэслэх аж.  Ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид дахин хуралдаж, Бага хурлын товоо шинээр зарлах гэнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж