Монгол туургатны бөхийн барилдаан зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон билээ. Барилдааны үеэр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Т.Нямжаргал азтан болж, “Приус-30” машины эзэн болсон. Тэгвэл түүнд өчигдөр барилдааныг зохион байгуулагчид машины бичиг баримтыг өгсөн байна.
Нутгаасаа автобусаар ирж бөхийн барилдааныг үзэхдээ машинтай болсон Т.Нямжаргал хэдхэн хоногийн өмнө жолооны курс төгсөөд байжээ. Энэ жил 20 настай тэрбээр жүдо бөхөөр барилддаг байна.
Монгол туургатны бөхийн барилдааныг “Жавхлант” бөхийн дэвжээ, “Хамаг Монгол” студийн хамт хамтран зохион байгуулж үзэгчээс нэг азтан шалгаруулжээ.
Ч.ШАРХҮҮ