Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотод 10 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Шороон талбай дээр болдог Парисын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн тоглолт үлдлээ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан шөвгийн наймын сүүлийн тоглолт болж ОХУ-ын Мария Шарапова Испанийн теннисчин Г.Мугурузад 6:2, 6:1-ээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Шараповаг тус тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчний нэгээр нэрлэж байсан юм. Тэгвэл хагас шигшээд үлдэж чадсангүй. Шөвгийн наймд АНУ-ын Серена Уильямс эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болж, Шарапова тоглолт хийлгүйгээр ялалт авсан билээ. Тиймээс түүнийг Мугурзаг хожих хэмжээнд байгаа гэж үзэж байсан ч тэр хангалттай тоглолтыг хийж чадсангүй гэртээ харилаа. Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд АНУ-ын Мэдисон Кейс, Степэнс нар шалгараад байсан бол өчигдөр дэлхийн чансааг тэргүүлэгч Румын Халеп, Испаний Мугуруза нар мөн өрсөлдөгчөө хожиж шилдэг дөрөвт үлдлээ.
Өнөө шөнө АНУ-ын Кейс, Степэнс нарын тоглолт болж хожсон нь шигшээд өрсөлдөх эрхийг авна.
Францын нээлттэй тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.