Ньюс хөтөч: Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Эрүүл мэндийн яамны Б зааланд ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРаЛ” болно. Холбоо барих утас:99179899

  • Монгол Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын IV семинартай холбогдуулан ЭМХТ дээр эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар уулзалт сургалт зохион байгуулна. Холбоо барих утас: 88027947

  • BLUE SKY зочид буудлын 3 давхарын Кристал танхимд ‘Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг Энх тайвны замаар шийдвэрлэх нь’ гэдэг нэртэй ОУ-ын Форум болно. Энэ Форумд БНСУ, БНАСАУ, АНУ, ОХУ, Хятад, Японы судлаачид, улс төрчид, нийгмийн зүтгэлнүүд \АНУ-ын элчин сайд асан Алиса Кемп, Женни Таун, БНСУ-ын болон Японы Парламентийн гишүүн, ОХУ-ын дорно дахины хүрээлэн, Хятадын стратеги судалгааны хүрээлэн, Цинхай, Фудай их сургуулийн профессор\ оролцох бөгөөд Монголоос судлаач Д. Баярхүү, Д. Уламбаяр, Б. Лхагваа, Ж. Баттөр, Стратеги судлалын хүрээлэнгийн хурандаа Д. Мөнх-Очир, О. Машбат, Н. Доржсүрэн болон Дипломат академийн О. Бэхбат, Ж. Энхсайхан, Ч. Ломбо нарын Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн болон Монголын геополитик судлалын үеийн үеийн шилдэг судлаач эрдэмтэд оролцоно. Холбоо барих утас: 9971 5292, 8971 5292

09.30

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулна. Сургалт Гадаад Харилцааны Яамны ‘Зөвшилцөл’ танхимд болно. Холбоо барих утас: 90910510 (СХЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч)

  • Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

10.00

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороон дээр Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.

11.30

  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн хурал  Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно. Холбоо барих утас: 8901-7101

13.00

  • НМХГ-аас Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах Эйч Эс Ресорт ХХК-ийн ‘Вивер сайт гольф’ клубын зааланд Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан ‘Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага’ сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна. Холбоо барих утас: 91902025, 88000098

14.00

  • АХБ, БСШУСЯ хамтран Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлэг: МУИС, Номын сангийн 502 тоот Холбоо барих утас: 8811-1046

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны ‘А’ танхимд Урлаг, соёлын олны танил одуудтай салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд

11.00

  • “Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аваръя” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийг хэлэлцэхдээ орон нутгийн Авто зам засвар арчлалт (АЗЗА) төрийн өмчит хувьцаат 20 компанийг бүрэн хувьчлах асуудлыг оруулсныг эсэргүүцэж Монгол авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос хэвлэлийнхэнд хандлаа.

12.00

  • Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар нотлох баримт дэлгэж иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийнэ.

12.30

  • “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар мэдээлэл хийнэ.

 ‘Монгол-Оросын санаачилга 2018’ эдийн засгийн чуулга уулзалт

10.00

  • ‘Монгол-Оросын санаачилга 2018’ эдийн засгийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэлнэ. Чуулга уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар үг хэлнэ.  Чуулга уулзалт “Монгол-Орос: Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл” сэдэвт нэгдсэн хуралдаанаар Төрийн ордны Их танхимд үргэлжилнэ.

11.30

  • Төрийн ордны ‘Г’ танхимд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийнэ.

12.00

  • Төрийн ордны ‘Сүхбаатар’ танхимд Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа’ сэдэвт салбар хуралдаан болно.

14.00

  • Оросын дэвшилтэт техник технологи болон Орост үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

14.30

  • Шангри-Ла зочид буудалд эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, дэд бүтэц, нисэх онгоц зэрэг салбарын хуралдаанууд болно.

16.00

  • Орос-Монголын бизнесийн төлөөлөл оролцсон хэвлэлийн хурал Шангри-Лад болно. Холбоо барих утас: 9902-0804, 8001-9000

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж