Жилд 70 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Жилд 70 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Жилд 70 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

 “Хүүхдэд минь туслаач….”  Ийм зартай та олон нийтийн сүлжээнд цөөнгүй таарсан байх. Өвчтэй, хавдартай хүүхдээ эмчлүүлэхийн тулд эцэг эхчүүд ард түмнээсээ аврал гуйх хэрэг гардаг.  Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хандив гуйсан хүүхдийн тоо нэмэгдсээр л байна.  Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг “Монголд жилд 70 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогддог” гэлээ. Энэ бол эмгэнэлтэй тоо юм. Хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг гэнэ. Яагаад ямар шалтгаанаар энэ өвчин туссаныг тодруулахад хүнд байдаг талаар эмч мэргэжилтнүүд хэлж байна. Харин таван хувь нь генийн өөрчлөлтөөс үүсдэг аж.

Монголд хорт хавдартай хүүхдүүдийн дунд цусны хорт хавдар хамгийн их байдаг бол түүний дараа тархины хавдар ордог юм байна. Харин элэгний хавдартай 4-5 хүүхэд шинээр оношлогддог аж. Үр хөврөл болон элэгний хавдартай ургийг хэвлийд байх үед нь оношлох боломжтой. Элэгний хавдартай ургийг төрснийх нь дараа эмчилгээ хийдэг бол бусад төрлийн хавдрыг хэвлийд байх үед нь оношлох боломжгүй ажээ.

Цусны хавдартай хүүхдэд ядрах, сульдах, шалтгаан тодорхойгүйгээр удаан хугацаанд халуурах, явж чадахгүй байх, биеэр нь цусархаг тууралт гарах, хамраас нь үе үе цус гарах  зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ тохиолдолд та эмчид яаралтай хандах шаардлагатай аж. Оношоо зөв тодруулж, эмчилгээгээ эрт эхлүүлж чадвал эдгэрэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хавдрын эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Ингэхдээ хүүхдийн хавдрыг химийн, туяа зэрэг үндсэн эмчилгээгээр эмчилдэг аж. Гэхдээ зөвхөн цусны хавдар нь хими эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж