Трамп, Ши Жиньпин хоёр талцав уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Трамп, Ши Жиньпин хоёр талцав уу?

Трамп, Ши Жиньпин хоёр талцав уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт олон хэлцэл, шуугиан дагуулж, эргэж буцсаны эцэст энэ сарын 12-нд Сингапурт товлогдсон.

Саяхныг хүртэл Кимийн цөмийн зэвсгийн хөтөлбөр, тив алгасах баллистик пуужингийн заналхийлэл Вашингтоныг сандаргаж байсан. АНУ-ын зүгээс НҮБ-аар бамбай хийж, Хятадын удирдагч Ши Жиньпинийг ах дүүсийн барилдлагатай коммунист хамтрагчийнхаа араар тавин эдийн засгийн хамгийн хатуу хориг арга хэмжээг авахыг ятгаж байсан.

Гэвч, өнгөрсөн гуравдугаар сард Хойдын залуу удирдагчийн гэнэтийн айлчлалын үеэр Хятадын дарга Ким Жон Унтай ойр, дотно гэдгээ бүх дэлхийн өмнө харуулсан. Юун эдийн засгийн хориг арга хэмжээ  авах,  Хятадын төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа залуу дарангуйлагчийг эх орондоо урьж, Ардын Их танхимд хөтлөлцөн гарч ирсэн холбоотнууд одоог хүртэл найрсаг харилцаатай гэдгээ  зарласан нь энэ байв. Хэрэв холбоотнуудын харилцаа ойр байгаагүй бол Ким хоёр ч удаа  Хятадад айлчлахгүй байсан биз. Хоёр дахь уулзалтаараа тэд эдийн засаг, гадаад худалдааны талаар аль аль талдаа ашигтай асуудлыг хэлэлцсэн юм.

Холбоотнуудын энэхүү найрсаг харилцаанд шүүмжлэлтэй хандаж, Хятадын удирдагчийг сохорсон хэмээн тодорхойлсон. Мөн тэрбээр Хойд Солонгост хатуу чанга хориг арга хэмжээ авах ёстой байсан гэж гомдоллосон.

Харин Трамп Кимийн уулзалт болох нь нэгэнтээ тодорхой болж АНУ, Хойд Солонгосын харилцаа сайжрах үед Ши Жиньпиний бодлого өөрчлөгдөх нь ойлгомжтой юм. Хятадын удирдагч үүнийг овжин ашиглаж бодлогоо өөрчилсөн.

Шинжээчид Хойд Солонгосын дарангуйлагч Өрнөдийнхөнтэй найрамдаж, Хятадыг орхих вий гэсэн эмзэглэл Ши-д байна гэсэн  дүгнэлт хийх болсон. Нөгөөтэйгүүр, дэлхийн хоёр том эдийн засгийг бүрдүүлэгч АНУ, Хятадын худалдааны маргаантай асуудлыг улам дэвэргэж болзошгүй гэх болгоомжлол байж магадгүй байна.

Гэхдээ АНУ-ын бодлого боловсруулагчдын хамгийн их санаа зовж байгаа асуудал нь  Хятад улс Америкийн хүсээд байгаа цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг хөндөхгүй байгаа явдал. Хойд Солонгос, БНХАУ-ын аль аль нь Солонгосын хойг болон Ази дахь Америкийн цэргийн хүчийг сулруулах зорилготой байгааг ч үгүйсгэхгүй. Ирэх уулзалтын үр дүнд Солонгосын дайныг эцэслэх хэлэлцээр хийгдэнэ. Трамп өмнө нь нэг бус удаа цэргүүдээ цөөлж зардлаа танана гэж хэлж байсан. Гэхдээ тийм ч амархан цэргээ татчихгүй нь тодорхой. Ажиглагчид зүүн, баруун Германууд нэгдсэн шиг хоёр Солонгос нэгдэж Америкийн замаар явах уу, Хятад Хойд Солонгосыг авч үлдэх үү  гэдэг нь уулзалтаар биш тодорхой цаг хугацаанд  шийдэгдэх асуудал гэж дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж