Завин дээрх сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Завин дээрх сонгодог үдэш

Сонгодог урлагт дуртай үзэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Memory pop orchestra”-ийн уран бүтээлчид наймдугаар сарын 27-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд тоглолт хийх гэж байна. Энэ талаараа  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Memory pop orchestra”-ийг үүсгэн байгуулагч, Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын хөгжимчин Л.Мөнгөнцэцэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Бизнес Хөгжлийн Газрын захирал М.Сугар, CRM компанийн маркетингийн албаны дарга Э.Оргил, менежер Б.Мөнхцогт нар оролцов.

Тоглолтыг Үндэсний соёл, амралтын хүрээлэн,  CRM компани хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн "Завь" рестораны задгай талбайд тоглолт болно. Тоглолтод “Memory pop orchestra”, УДБЭТ-ын концертмейстр, удирдаач Ц.Мөнхболд, театрын шилдэг сопрано, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, дуурийн гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцоно.

“Memory pop orchestra” нь анх 2004 онд УДБЭТ-ын симфони оркестрийн хөгжимчдийн санаачлагаар “Монголын хөгжмийн урлагийг дэлхийд таниулах эрхэм зорилгоо болгон” 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Урын сангаа дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүд, поп оркестрын чиглэлийн уран бүтээлүүдээр баяжуулсаар, мөн мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр, одоо 34 үндсэн уран бүтээлчтэйгээр ажиллаж байгаа юм. Тэд хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 23, 24-нд “Нюанс” хамтлагтай хамтран “Melody pop opera” нэртэй тоглолт хийсэн билээ.

Харин наймдугаар сарын 27-нд болох тоглолтод дэлхийн болон үндэсний сонгодог аяз эгшиглэх юм. Тав тухтай тансаг орчинд сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдрэх үдшийн тасалбар нь 20000 төгрөг гэдгийг сануулья. Энэ үдэш тоглолтод дараах хөгжмийн бүтээлүүд эгшиглэх гэнэ.

Дэлхийн шилдэг, сэтгэлд хоногшсон, сонгодог аязтай, Сонгодог үдэшт та бүхнийг урьж байна.

Тасалбарын тоо хязгаартай тул Та яг одоо амжиж, 326020 дугаарын утсанд холбогдон, захиалгаа өгөөрэй.

Тоглолтын хөтөлбөр: 

  1. W.A.Mozart         Alla Figaro
  2. E.L Bimbo
  3. G. Puccini         Lauretta Aria 
  4. F. Lehar          Lippen Schweigen 
  5. F. Lehar         The Merry Widow Waltz
  6.                      Fantasia
  7. F. Sartori         Con Te Partiro 
  8.                      Любовь Ушла
  9. Y. Monti         Чардаш
  10. ABBA         Dancing queen 
  11. Б.Шарав         Сэтгэлийн эгшиг 
  12. J. Brahms        Hungarian dance
  13. L. Delibes         Coppelia
  14. J. Strauss         Polka №13
  15. J. Strauss         Voice of Spring
  16. E. Moriconne          One up on a time in the west
  17. П.И.Чайковский     Испанский Танец 
  18. З.Хангал         Аяны шувууд 
  19. J. Strauss        Radetzky March
  20. Ж. Чулуун         Уран хас вальс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж