С.Зоригийн хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргах ёстой гэв

С.Зоригийн хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргах ёстой гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2018.06.06/-ийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсчээ. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Л.Болд,  Д.Ганболд,  Л.Мөнхбаатар нар ажиллажээ.

Ажлын хэсгийн зүгээс энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэж, санал дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцах ёстой учраас ийнхүү энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж