Монгол Улсын дипломат болон албан гадаад паспорт эзэмшдэг иргэд зургадугаар сарын 16-аас эхлэн Швейцарийн холбооны улс руу 90 хоногийн хугацаанд визгүй зорчих бол Уругвай улс руу энэ сарын 10-аас эхлэн бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэн 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боллоо. Ингэснээр Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 22 улс руу 14-90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй болж буй бол дипломат паспорт эзэмшигч нь 32 улс руу 14-90 хүртэл хоног визгүй зорчино.
Үе, үеийн Засгийн газар улс орнуудтай иргэдийн визний нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг тавьж, хэлэлцээр байгуулсны үр дүнд дэлхийн олон орон руу визгүй болон хөнгөвчилсөн нөхцлөөр зорчих эрх үүссэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.
2018 оны зургадугаар сарын байдлаар