Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухито, түүний гэргий гүнж Масако нарын ганц охин Айко удахгүй Англи улсыг зорих гэж байна. Гүнж Айко одоо арван зургаан настай бөгөөд Токиогийн охидын ахлах сургуульд сурдаг. Тэгвэл залуу гүнж ирэх долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн хүртэл Английн Етон Коллежид гурван долоо хоногийн зуны хөтөлбөрт хамрагдах гэж байна. Энэ нь гүнжийн гадаад орон руу бие даан хийж байгаа анхны аялал юм байна.
Гүнж энэ сургалтаар англи хэл, Британийн соёлыг судлах бөгөөд бусад сурагчдын нэгэн адил сургуулийн дотуур байранд байрлах аж. Етон коллеж нь Виндзорын шилтгээний ойролцоо, Беркширт байрладаг хөвгүүдийн томоохон хувийн сургуулиудын нэг юм. Энэ сургуулийг хунтайж Уиллиам, Харри нар төгссөн билээ.
Оксфордын их сургуулийг төгссөн гүнжийн эцэг эх ч охиноо гадаад оронд суралцаж үзэх саналыг нь дэмжжээ. Японы бусад эзэн хааны гэр бүлийн гишүүд ч мөн Их Британид боловсрол эзэмшсэн байдаг. Ханхүү Акишино, түүний гэргий Кико нарын том охин Мако гүнж Эдинбургийн их сургуулийг төгссөн бол түүний дүү Како гүнж одоогоор Лийдсийн их сургуульд сурч байгаа.
Эх сурвалж: Japan Times