Францад дэлбэрэлт болж, 11 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Францад дэлбэрэлт болж, 11 хүн бэртжээ

Францад дэлбэрэлт болж, 11 хүн бэртжээ

Францын зүүн өмнөд хэсэгийн Эльзас мужид байрлах Страсбург хотын аж ахуйн байгууламжид тэсрэлт гарчээ. Уг дэлбэрэлтийн дараа хамгийн багадаа 11 хүн бэртсэн талаар орон нутгийн хэвлэлийн агентлаг мэдээлж байна. Энэхүү аж ахуйн байгууламж нь Эльзасс мужид үйл ажиллагаа явуулдаг Comptoir Agricole группийн эзэмшил ажээ.  

Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг байгууламжаас их хэмжээний хар утаа гарч байгааг харуулжээ. Тэсрэлт улаан буудай хадгалдаг агуулахад гарсан гэж үзэж байна. Гал унтраах 70 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очин ажиллажээ.

 

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж