Сүрьеэ, БЗХӨ-ий тархалт нэмэгдэж байна | News.MN

Сүрьеэ, БЗХӨ-ий тархалт нэмэгдэж байна

СҮРЬЕЭ

Сүрьеэ, БЗХӨ-ий тархалт нэмэгдэж байна

“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг НББСШУБХ-оос зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнх буюу 53,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон. Мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна. Засгийн газраас анхаарч, эмч, сувилагчдын багийг шинээр бэлтгэн ажиллуулах бодлого явуулна гэж Ерөнхий сайд хэллээ.

“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Өнөөдөр та бид Сүрьеэгийн аюулын талаар ярьж, энэ өвчлөлийг бууруулах, тархаахгүй байхад цаашид Монголын төр, засаг юунд анхаарч, салбарын яам, мэргэжлийн байгууллага, холбоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу хийх вэ гэдгийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Үгийнхээ эхэнд би та бүгдэд хоёр гуравхан тоо баримт хэлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь сүрьеэгийн халдвар авсан байна.

Зөвхөн 2016 онд, дэлхий дээр 10 сая 400 мянган хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1 сая 300 мянган хүн энэ өвчнөөр нас барсан гэсэн статистик гарсан байна.

Энэ гуравхан тооноос харахад л сүрьеэгийн өвчлөлийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул тодорхой. Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй юм.

Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хамрагддаг 37 орноос дөрөвдүгээрт орж байна.

Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана 3 дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, хөдөлмөрийн ид насны залуучууд, 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөлийн тархалт өндөр байгаа нь санаа зовоосон асуудал юм.

Дараагийн анхаарал татсан бас нэг том асуудал бол бэлгийн замаар дамжих халдвар юм.

Ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн дунд архи хэтрүүлэн хэрэглэх, түүнтэй холбоотой эрсдэлт зан үйл газар авсны улмаас өвчлөл эрс нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Сүүлийн 3 жилд, төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоо 140-д хүрээд байгаа нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо.

Заг хүйтэн өвчнөөр 2017 онд 4422 тохиолдол бүртгэгдсэний 90 хувь нь 15-39 насны залуучууд байна.

Манай улсад Хүний дархлал хомсдолын вирусын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2018 оны 04-р сарын 10-ны байдлаар нийт 260 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна.

Энэ мэтчилэн сэтгэл түгшээсэн тоо баримт олныг дурьдаж болно. Гэхдээ статистик үзүүлэлт бүртгээд, тоо хараад суух биш шийдвэртэй ажил хийх цаг болсон байна.

Мэдээж үе үеийн Засгийн газар, салбарын яамд зүгээр суугаагүй. Төр засгаас анхаарал хандуулж, асуудлыг шийдэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн, ажиллаж ч байгаа.

Хэдий тийм ч манай улсад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин буурахгүй, тархалт өндөр байсаар байгаа нь энэ асуудалд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Тиймээс энэ чиглэлд Монгол улсын ерөнхий сайд Миний бие онцгой анхааран ажиллаж байгаа.

Ганц нэг жишээ дурьдахад, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамжийг би Ерөнхий сайдын хувьд гаргаж, ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ ажлыг чанартай, сайн зохион байгуулж, бодит үр дүн гаргахад Ажлын хэсгийн ахлагч, Эрүүл мэндийн сайд Сарангэрэл та анхаарч ажиллаарай!

Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж Сүрьеэгийн шинэ эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг надад танилцуулсан.

Юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих 3 га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байгаа. Үүрэг авсан хүмүүс цаг хугацаа алдалгүй шуурхай ажиллаж шийдвэрлээрэй!

Энэ дашрамд сүрьеэгийн эмнэлгийн барилга барих санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгах талаар Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатарбилэг, Сүрьеэтэй тэмцэх парламентчдийн лобби бүлэг идэвхи, санаачлагатай ажиллаж байгаад талархлаа илэрхийлье.

Түүнчлэн Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэргэжилтний тоо хүрэлцэхгүй, стандарт орон тооноос 2 дахин бага байгааг би дуулсан.

Энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд дутмаг байгаа нь бидний ярьж, хэлж байгаа зорилго биелэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайд энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй!

Эцэст нь хэлэхэд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийгмийн халдварт өвчин, ялангуяа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэн, иргэдийг уг өвчинд өртүүлэхгүй байх цогц арга хэмжээг авна гэж заасан.

Энэ амлалтаа биелүүлнэ. Биелүүлэхийн төлөө манай ЗГ хичээн ажиллана гэдгээ илэрхийлье.

Ганц Засгийн газар биш өнөөдөр энд цугласан Та бид бүгд сэтгэл зүтгэл, гарган ажиллаж байж л Монгол улсад Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулж, ард иргэдээ эрүүл энх амьдруулж чадна.

Монгол хүн бүр эрүүл байхын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе!

Та бүхэндээ амжилт хүсье!

Эх сурвалж: zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХҮРЭЛСҮХ САЙД АА ТА САРАНГЭРЭЛИЙГ ХАМГААЛДАГ УУ. 2018-06-06 66.181.179.234

САРАНГЭРЭЛ САЙД ЯАМНЫХНААГАА СУУЛГАЖ БАЙГААД "ТА НАР НАМАЙГ АТГ-Д ӨГСӨН. СЭЛЭНГЭ ГЭДЭГ НЭРЭЭР ӨГСӨН. ХҮРЭЛСҮХ БАЙХАД ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ТА НАРЫГ БҮГДИЙГ НЬ ЦЭВЭРЛЭНЭ. УТСАА УНТГААЦГАА..." ГЭЭД ЗАГНАЖ ГАРЛАА.

Avatar

Зочин 2018-06-06 43.242.243.26

Zail eruul mendiin said n haachiv hudlaa show hiigeed yavah um

Avatar

стимо б**в 2018-06-06 161.202.44.110

АТГ эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийг дэмжих сан, үндэсний оношилгооны төв, худалдан авалт зэрэгт хэрхэн мөнгө угааж байгааг шалгах хэрэгтэй байна. Мөнгө угааж сурсан Сарангэрэлийн хүү Уламөрнөх, жолооч Өнөболд, найз Ганзориг, эмнэлгээс төрсөн тэрбумтан Бямбадорж, Оюунханд, Соднмжамц нар хармаалаад л суугаад байх юм. Хаалтын гэрээ байгуулдаг, үнэнийг бичсэн мэдээллийг мөнгө төлж авахуулдаг, өөрөө мөнгө төлж мэдээлэл бичүүлж хүн гүтгэх ажилд Сарангэрэл авгай үнэхээр гаршсан байна шүү.

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

Зочин 2018-06-06 64.119.27.125

эрүүл мэндийн салбар бэлэгний яам болсноос тэр сарангэрэлээ зайлуул ажил унаад байна

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Сарангэрэлийг юу ч мэдэхгvйг далимдуулж юу ч хийхгvй бхаа Нямхvv Цацралтод мэтийн нехдvvд мэдэхтэйгээ... Энэ асуудлыг хариуцсан яамны даргаар Сарангэрэл гэмтлийн тэрбумтнуудын нэгийг тавьсан. Тvлэнхийн эмч бсан хvн БЗХО, терелхийн тэмбvv, сvрьэе, эхийн эндэгдэл гж юугаа ч мэдхэв дэ

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Энэ ЕС гж худлаа уриа лоозон ярьсан хvн. Эрvvл мэндийн сайдын ажил л хийж яваа харагдах ём да зайлуул. Тультраа эмгэнд темсегдvvлциймуу хаашаа юм. ЭМ-н талаар А чгvй ТМС-н сэтгvvлчээ цээжээрээ хамгаалж л явхымдоо. Ингэж зовж бхаар ЭМЯг ЕСийн харьяа агентлаг болговол таарна

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Сарангэрэл арай дэндэж байгаам биш үү. Нөхөр нь монгол улсыэ ерөнхий аудитор, хүү нь монгол улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, нуа нь 9. Хүүгийнхээ жолоочийг ЭМЯ-нд хэлтсийн даргаар авчирч тавьсан. Урьд Шийлэгдамбын үед ажиллаж байсан МАХН-ы бүх хүмүүсийг АН түр засаглах үедээ, дараа нь МАН-ы Цогцэцэг авгай уг нь явуулсан байсан ч Сараа аниа ирээд бүгдийг нь буцаагаад авсан. Тэр дотор нь Ганц худагт Шийлэгдамбатай хамт орж суусан Р.Оюунханд гэдэг эмэгтэй бий. Зүгээр ганц нэгийг нь зах зухаас нь дуоьдахад л энэ шүү дээ. Тэхээр Сараа аниа нь Энкуяр ахын МАХН юм бишүү, тэгсэн төртөө ХҮҮКтэй үсрээл. мундагаа мундаг

Avatar

СТИМО БООВОНД ДУРТАЙ 2018-06-06 161.202.44.110

Сарангэрэл бүх бурууг бусад руу чихээд өөрөө гадаад тэнэж, гоо сайхны мэс засал хийлгээд, ЭМДаатгалын хуримтлалын хүүг идээд, хүүдээ захиалга өгч, тендерийн мөнгө идээд, Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж, сэтгүүлчдийг гар утас 5 сая төгрөгөөр шагнаад яваад байгаагаа сйд хийж байна гэж бодоод байгаа юм уу. Удахгүй 461 рүү ачигдах нь дээ. Бас хүүгийнхээ жолооч, найз, нууц амрагийг нь ажилд авчихсаан

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

Бүх эрүүл мэндийн үзүүлэлт уруудаж байхад ТМС-ийн сэтгүүлчээрээ салбарыг самруулсаар байх юм уу ЕС-аа? Эхийн эндэгдэл өмнөх оноос 2 дахин өссөн, хавдарын нас баралтаар дэлхийд нэгт, төрөлхийн тэмбүүг дэлхий нийтээр устгаад байхад манайд өссөөр одоо бүр 140??? МАНгаруудаа, эрүүл мэндийн салбараар тоглооо боливол яасын бэ? Балай Ганди сэтгүүлчээр сайд хийлгэж эхэлсэнээс хойш энэ салбарын уруудах зам эхэлсэн, одоо Сарангэрэл сэтгүүлч бүр нам элгээр нь хэвтүүлэх санаатай юм шиг байна. Та ТВ5-д нь хувь эзэмшдэг ойр дотно болохоор ингээд л байж байг уу?

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

9-тэй ну а тул 2 хүнийг хагалгааны ширээн дээр үхүүлж, 11 эхийг энэ онд эндүүлснийхээ төлөө энэ гутлын ТМС төгссөн Сарангэрэл яахч гүй дэээ

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

\n\nСарангэрэл гуай та Л.Төмөрбаатар, Бямбадорж нартайгаа удахгүй дээрээс энь даатгалын Алтанхуягтайгаа Оюунхандын ороод гараад ирсэн алдартай газар луу явах нүхээ өөрөө малтсанаа мэдэж байгаа биз дээ.\n

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

Сарангэрэл арай дэндэж байгаам биш үү. Нөхөр нь монгол улсыэ ерөнхий аудитор, хүү нь монгол улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, нуа нь 9. Хүүгийнхээ жолоочийг ЭМЯ-нд хэлтсийн даргаар авчирч тавьсан.Ганц худагт Шийлэгдамбатай хамт орж суусан Р.Оюунханд гэдэг эмэгтэй бий. Зүгээр ганц нэгийг нь зах зухаас нь дуоьдахад л энэ шүү дээ. Тэхээр Сараа аниа нь Энкуяр ахын МАХН юм бишүү, тэгсэн төртөө ХҮҮКтэй үсрээл. мундагаа мундаг

Avatar

Зочин 2018-06-06 161.202.44.110

энэ яамыг Сарангэрэл гэдэг сайд самарч бн да.Өөрт нь хэн сайн үйлчилж магтана тэр нь ажилтай үлдэж шүүмж хэлсэн хүмүүсийг нь халж солиод байдаг.Ямарч мэдлэг туршлагагүй долдойнууд гараад ирлээ.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиралаар Ганцэцэг гээд юу ч мэдэхгүй тэнэг хүүхэн тавьсан байсан.Хүмүүс ярих нь эхнэртэй хөгшин хүнтэй явалдаж мөнгийг нь салгадаг хүүхэн гэсэн.Ийм янхануудыг төрийн албанаас зайлуулаач ээ.Төрийн албан хаагчийн шалгуур гэдэг юм байхгүй зүгээр л танил тал мөнгөөр шийдэгддэг болсон бн.

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Сарангэрэл бүх бурууг бусад руу чихээд өөрөө гадаад тэнэж, гоо сайхны мэс засал хийлгээд, ЭМДаатгалын хуримтлалын хүүг идээд, хүүдээ захиалга өгч, тендерийн мөнгө идээд, Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж, сэтгүүлчдийг гар утас 5 сая төгрөгөөр шагнаад яваад байгаагаа сйд хийж байна гэж бодоод байгаа юм уу. Удахгүй 461 рүү ачигдах нь дээ. Бас хүүгийнхээ жолооч, найз, нууц амрагийг нь ажилд авчихсаан

Avatar

СТИМО БООВОНД ДУРТАЙ 2018-06-06 161.202.44.110

Сараа+9=ЯТОЛ яанаа бүүр эмоорчлоооооо ш дээээ

Avatar

Зочин 2018-06-06 161.202.44.110

Харин тийм. Арай о эморолтоймооо кккк

Avatar

СТИМО БООВОНД ДУРТАЙ 2018-06-06 161.202.44.110

Бүх эрүүл мэндийн үзүүлэлт уруудаж байхад ТМС-ийн сэтгүүлчээрээ салбарыг самруулсаар байх юм уу ЕС-аа? Эхийн эндэгдэл өмнөх оноос 2 дахин өссөн, хавдарын нас баралтаар дэлхийд нэгт, төрөлхийн тэмбүүг дэлхий нийтээр устгаад байхад манайд өссөөр одоо бүр 140??? МАНгаруудаа, эрүүл мэндийн салбараар тоглооо боливол яасын бэ? Балай Ганди сэтгүүлчээр сайд хийлгэж эхэлсэнээс хойш энэ салбарын уруудах зам эхэлсэн, одоо Сарангэрэл сэтгүүлч бүр нам элгээр нь хэвтүүлэх санаатай юм шиг байна. Та ТВ5-д нь хувь эзэмшдэг ойр дотно болохоор ингээд л байж байг уу?

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

ЭМЯ _НЫ САЙД САРАНГЭРЭЛ. ОЮУНХАНД ГЭЖ НАМ ДАМЖСАН ХУТГУУР ШОРОНГИИН ХАДААСНААС САЛАХГҮЙ БОЛ СҮЙРЭЛ. ЭМЯ-Д АЖИЛЛАДАГ ХҮН НЬ ХЭДХЭН ХҮН БАЙДАГ ДӨӨ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ НАМЫН ШАХААНЫ НАМЫН ТОМИЛГООНООС МОНГОЛЫН ЭМЯ СӨНӨЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2018-06-06 161.202.44.110

Сарангэрэл дэндлээ МАНгаруудаа. Хvvгийнхаа жолоочийг херенге оруулалтын хэлтсийн даргаар тавьсан - тэр нь ирээд 2 сар ч болоогvй бж ереендее 2 удаа засвар хийхээс еер ажил хийсэнгvй. Бас нэг хvvгийнхаа найзыг хуулийн хэлтсийн даргаар тавьсан. ЭМЯ сарангэрлийн Стимо боовны vйлдвэр юм у?

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

Сарангэрэл бүх бурууг бусад руу чихээд өөрөө гадаад тэнэж, гоо сайхны мэс засал хийлгээд, ЭМДаатгалын хуримтлалын хүүг идээд, хүүдээ захиалга өгч, тендерийн мөнгө идээд, Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж, сэтгүүлчдийг гар утас 5 сая төгрөгөөр шагнаад яваад байгаагаа сйд хийж байна гэж бодоод байгаа юм уу. Удахгүй 461 рүү ачигдах нь дээ. Бас хүүгийнхээ жолооч, найз, нууц амрагийг нь ажилд авчихсаан

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Сарангэрэл арай дэндэж байгаам биш үү. Нөхөр нь монгол улсыэ ерөнхий аудитор, хүү нь монгол улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, нуа нь 9. Хүүгийнхээ жолоочийг ЭМЯ-нд хэлтсийн даргаар авчирч тавьсан. Урьд Шийлэгдамбын үед ажиллаж байсан МАХН-ы бүх хүмүүсийг АН түр засаглах үедээ, дараа нь МАН-ы Цогцэцэг авгай уг нь явуулсан байсан ч Сараа аниа ирээд бүгдийг нь буцаагаад авсан. Тэр дотор нь Ганц худагт Шийлэгдамбатай хамт орж суусан Р.Оюунханд гэдэг эмэгтэй бий. Зүгээр ганц нэгийг нь зах зухаас нь дуоьдахад л энэ шүү дээ. Тэхээр Сараа аниа нь Энкуяр ахын МАХН юм бишүү, тэгсэн төртөө ХҮҮКтэй үсрээл. мундагаа мундаг

Avatar

Сараа+9= ЯТОЛ 2018-06-06 161.202.44.110

Одоо сайдыг нь он гарсаар 11 эх эндvvлснийх нь телее челеелех ёсто

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Бүх эрүүл мэндийн үзүүлэлт уруудаж байхад ТМС-ийн сэтгүүлчээрээ салбарыг самруулсаар байх юм уу ЕС-аа? Эхийн эндэгдэл өмнөх оноос 2 дахин өссөн, хавдарын нас баралтаар дэлхийд нэгт, төрөлхийн тэмбүүг дэлхий нийтээр устгаад байхад манайд өссөөр одоо бүр 140??? МАНгаруудаа, эрүүл мэндийн салбараар тоглооо боливол яасын бэ? Балай Ганди сэтгүүлчээр сайд хийлгэж эхэлсэнээс хойш энэ салбарын уруудах зам эхэлсэн, одоо Сарангэрэл сэтгүүлч бүр нам элгээр нь хэвтүүлэх санаатай юм шиг байна. Та ТВ5-д нь хувь эзэмшдэг ойр дотно болохоор ингээд л байж байг уу?

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

Хамгийн том 2 салбар болох боловсрол, эрvvл мэндийг бассан 9 хол явсан тvvх vгvй. Хvрэлсvх энэ 2 салбарын толгойд хамгийн [Хориотой Үг] 2 авгайг тавьж еертее унах нvхээ ухаж бна. Энэ 2 яам 2-лаа жинхэнэ ТНБД-гvй, хорлон гvйцэтгэгчтэй явж бна. Сараа авгай бол бvр эрхэлцэн: хvvхдийнхээ жолоочийг херенге оруулалтын хэлтсийн даргаар, найзыг нь хуулийн хэлтсийн даргаар, нуаг нь ахлах мэргэжилтнээр, тультраа эргvv Билэгт авгайн негеехийг ТНБД-н vvрэг гvйцэтгэгчээр тавьсан гд явж егне. Vр дvнд нь он гарсаар эхийн эндэгдэл 2 дахин нэмэгдсэн, терелхийн тэмбvv 140 гэдэг бол бvр сvйрэл, дэлхийн гутамшиг

Avatar

Зочин 2018-06-06 103.229.120.102

ЭМ салбарыг анхаараачээ, сайд нь сэтгуулч, ТНБД нь санхууч, газар хэлтсийн дарга нар бvгд хууль бус. Мэргэжлийн биш хvмvvс ард тvмний ЭМ-г сvйдэлж бна. 9-н нуа, нехер нь улсын еренхий аудитор, хvvхэд нь худалдан авах ажиллагааны газрын дарга, еерее сайд гээд ингэж галзуурч болдог юмуу?

Avatar

Зочин 2018-06-06 202.21.106.152

Даатгалаас нь төлүүлээд албан шугамаар хичээл сургуультай нь холбоод шинжилгээнд хамруулан эмчлээчээ.Энд эрүүл мэндийн сайдын бодлого хэрэгтэй.байна шүү дээ.Хөшүүрэгдээч дээ.

Avatar

Зочин 2018-06-06 112.72.11.120

Заг хүйтэн, тэмбүүг залуу хүний өвчин гээд тоохоо ч байж дээ. Энэ талаар манай говийнхон цахиур хагалж байгаа. Орос руу визгүй зорчслн иргэд авах юм олдлхгүй хоосон буцахаар гээд ДОХ, зэвсэг, хар тамхи зөөвөрлөдөг болсон.

Avatar

зочин 2018-06-06 202.179.31.242

Хоосон лоозон хэлж байхаар тодорхой ямар арга хэмжээ авах талаар ярьдаг болоосой. Монгол улс 1950-аад оны үед улаан тариаг албадан хийж байж тэмбүү гэдэг аймшигт өвчнийг дарж байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг. Сүрьеэ болон БЗХӨвчтэй хүмүүс өөрсдөө сайн дураараа эмчлүүлэх гэж ер нь байдаггүй юм гэсэн, тийм болохоор энэ өвчтэй хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлээд бүх нийтийг хамруулан хийж тодруулж аваад түүний дараа өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх арга хэмжээг яаралтай хийх хэрэгтэй. Энэ бол Монгол үндэстний аюулгүй байдлын асуудал гэдгийг ухаарч, улсаас зардал мөнгө гаргаж шийдэхгүй, хугацаа алдвал үндэстэн сүйрэх аюул ойрхон болсон байна шүү гэдгийг төр засгийн эрх мэдэлтнүүдэд анхааруулая.

Avatar

зочин 2018-06-06

Аргагүй шүүдээ гишүүд хүчин,садар самуунд нэр холбогдож,нэр нүүрээ барж эх захаа алдаж байхад ийм байдалд хүрэлгүй яахав,дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгшүй гэдэгийн үлгэр энэ буюу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж