УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулав

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хороо өнөөдөр /2018.06.06/ хуралдаж, ажлын хэсэг байгуулах болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өрөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Тус ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахлуулсан таван гишүүнтэйгээр байгуулсан юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэх байсан ч хойшилсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж