Хойд, Өмнөд Солонгостой хамтран дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийг ОХУ санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Хойд, Өмнөд Солонгостой хамтран дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийг ОХУ санал болгов

Хойд, Өмнөд Солонгостой хамтран дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийг ОХУ санал болгов

Хойд болон Өмнөд Солонгостой хамтран дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Медиакорпорацид өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Энэ нь гурван улсыг холбосон байгалийн хийн дамжуулах хоолой болон эрчим хүчний эх үүсвэрийн төсөл байх ажээ.

“Бид өөрсдийн зүгээс гурван талт хамтын ажиллагааг байнга санал болгодог. Энэ санал юун түрүүн дэд бүтцийн салбарыг хамарч байгаа. Тухайлбал, төмөр замын төсөл. Энэ дашрамд хэлэхэд төмөр замын төсөлд Хятадын тал ч хамтарч болно. Мөн байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байна. Бас эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд байна” хэмээн Владимир путин хэлжээ.

Гурван талын болон дөрвөн талын хамтын ажиллагааны олон чиглэл байна, гагцхүү ажлыг урагшлуулах хэрэгтэй хэмээн тэр онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж