Ховордсон амьтдыг цахимаар худалдахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Ховордсон амьтдыг цахимаар худалдахыг хориглов

Ховордсон амьтдыг цахимаар худалдахыг хориглов

ОХУ-ын Төрийн Дума гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр ховордсон ан амьтдыг интернэтийн сүлжээ ашиглан худалдаж борлуулахыг хориглосон хуулийн заалтыг Эрүүгийн хуульдаа орууллаа.

Худалдан борлуулахаас гадна хууль бусаар агнасан, олж авсан бол мөн энэ хуулиар зохицуулах юм. Хуулийн дагуу гурав хүртэл жил хорих ял шийтгэх, мөн байгаль экологид  учирсан хохирлоос хамааран 40-120 мянган рублийн торгууль ногдуулахаар заажээ.

Интернэтийн сүлжээн дэх цахим худалдааны заруудад нэн ховордсон амьтдын арьс, яс, эвэр их хэмжээгээр зарагдаж байгаа нь ийм хууль гаргах шалтгаан болсон хэмээн хуулийн тайлбарт өгүүлсэн байна.

Холбооны зөвлөл хуулийг дэмжвэл Ерөнхийлөгч рүү илгээгдэх бөгөөд Ерөнхийлөгч баталгаажуулан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж