Инновацийн төвөөр 1000 гаруй хүн үйлчлүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Инновацийн төвөөр 1000 гаруй хүн үйлчлүүлэх боломжтой

Инновацийн төвөөр 1000 гаруй хүн үйлчлүүлэх боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуучуудыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн тогтолцоог бий болгох зорилготой “Улаанбаатар инноваци төв” өнөөдөр /2018.06.06/ нээлтээ хийв. Тус төв нээгдсэнээр шинэ залуу бизнес эрхлэгчид ажлын таатай орчинтой болж байгаа юм. Улаанбаатар чуулга, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн байранд шинэ төв нээлтээ хийж байна. Улаанбаатар инноваци төвийн байранд 1500м2 тохижилт хийгдсэн бөгөөд нэг давхарт нь гарааны бизнесүүдийг бойжуулах, үйл ажиллагааг нь хурдасгах зорилготой оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөтэй юм. Хоёрдугаар давхарт нь оффис шаардлагатай хүмүүс зориулсан хэсэг байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч С. Батболд, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч. Ганхуяг зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд:

Монгол Улсын хэмжээнд анх удаа инновацийн төвийн байгуулж байна. Энэ төвийг байгуулъя гэдэг зорилго миний мөрийн хөтөлбөрт байсан. Миний мөрөөдөж байсан төслийн нэг байсан өнөөдөр нээлтээ хийж байгаад баяртай байна. Инновацийн төвийг байгуулаад шинэ бүтээгдэхүүн хийж гаргах нь тулгамдсан асуудал, том утгаар нь харвал Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төгөлдөржүүлэх боломжтой юм. Зөвхөн уул уурхай хараад сууж байх биш Монгол залуучуудынхаа оюуны чадлыг ашиглаад дэлхийд нэрээ гаргах компаниуд бий болгох хэрэгтэй байна. Энэ төв өндөр хүчин чадалтай 500 орчим хүмүүсийг ажлын байрыг бий болгож, энд ажиллах өөрийн компаниа хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүнээ лабораторид турших боломжтой юм. Энд бол нийслэлээс нийлээд хөрөнгө зарцуулсан, хуучин залуучуудын соёлын төв байсныг бүгдийг нь чөлөөлж Улаанбаатар инноваци төвийг бий болголоо. Энд магадгүй маш олон оюунлаг залуучууд оюунаа уралдуулаад ажиллаасай гэж хүсэж байна.

“Hub” Инноваци төвийн менежментийн багийн гишүүн Б. Батзаяа:

-Улаанбаатар инноваци төв гэж нэрлэж байгаа. Залуучуудад инновацийн шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах боломжийг энэ төв олгох ёстой юм. Энэ төв үндсэндээ дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь инкабатор, дундын оффис, биет бүтээгдэхүүн хийдэг хэсэг, уулзалт арга хэмжээний гэсэн дөрвөн хэсэгтээ байгаа. Инновацийн маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болж байгаа юм.

-Техник технологийн ямар шинэ дэвшил байна. Интернет хэр байна?

-Интернетийн хувьд Юнител компанитай хамтарч ажиллаж байгаа. Юнител компаниас маш өндөр хурдны интернет ороод ирсэн. Мөн Айтизон компанитай хамтраад тоног төхөөрөмж принтер гээд бүх зүйлсийг шийдсэн байгаа. Инноваци хийх гэж байгаа бүтээлч залуучуудад хэрэгтэй бүх тоног төхөөрөмжүүдийг энэ төвд бэлдэж хийсэн байгаа.

-Хичээн хүн энэ төвд ирээд ажиллаж болох бэ?

-Инкабатор төв 12 оффистой, тэр оффисууд 9, 6, 3 хүний гэсэн ангилалтай байгаа. Түүнээс гадна хоёр давхрын дундын оффист 400 хүн суух боломжтой юм. Нийтдээ 2800 метр квадрат хэмжээтэй, бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1000-аад хүн суух бүрэн боломжтой.

-Ажиллах залууст тавигдах шаардлага байгаа юу?

-Тодорхой хэмжээний шаардлага байгаа. Гишүүнчлэлийн системтэй тэр нь тодорхой хэмжээний төлбөртэй байна.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж