Ираны шигшээ баг ОХУ-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Ираны шигшээ баг ОХУ-д ирлээ

Ираны шигшээ баг ОХУ-д ирлээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд найм хоногийн хугацаа үлдсэн. Тэгвэл 32 орны багаас түрүүлж Ираны шигшээ баг ОХУ-д ирлээ. Тэд өчигдөр /2018.06.05/ Москва хотод ирсэн байна.

Ираны шигшээ баг “В” хэсэгт Португаль, Испани, Морокко улсын багтай багтсан. Тэд эхний тоглолтоо зургадугаар сарын 15-ны өдөр Санкт-Петербург хотод Морокко улсын шигшээ багтай хийнэ.

Азийн тивийн төлөөлөл болсон Иран улсын шигшээ баг 2014 онд Бразил улсад болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий “F хэсэгт багтсан ч хожил авч чадаагүй юм.

Ираны улсын шигшээ баг ОХУ-д болох 21 дэх удаагийн ДАШТ-д “80 сая хүн, нэг улс, нэг хэмнэл” гэсэн уриатайгаар оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж