Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд найм хоногийн хугацаа үлдсэн. Тэгвэл 32 орны багаас түрүүлж Ираны шигшээ баг ОХУ-д ирлээ. Тэд өчигдөр /2018.06.05/ Москва хотод ирсэн байна.
Ираны шигшээ баг “В” хэсэгт Португаль, Испани, Морокко улсын багтай багтсан. Тэд эхний тоглолтоо зургадугаар сарын 15-ны өдөр Санкт-Петербург хотод Морокко улсын шигшээ багтай хийнэ.
Азийн тивийн төлөөлөл болсон Иран улсын шигшээ баг 2014 онд Бразил улсад болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий “F” хэсэгт багтсан ч хожил авч чадаагүй юм.
Ираны улсын шигшээ баг ОХУ-д болох 21 дэх удаагийн ДАШТ-д “80 сая хүн, нэг улс, нэг хэмнэл” гэсэн уриатайгаар оролцож байна.