Сургууль амарч, зуны зугаатай өдрүүд эхэлж байна. Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бол доорх зуны сургалтуудаас сонголтоо хийгээрэй.
“Summer work and travel”
Их, дээд сургуулийн оюутнууд та бүхэн зуны амралтаараа АНУ-д аялаж, хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байвал “Summer work and travel-2018”-д бүртгүүлээрэй. Та энэ сургалтад хамрагдсанаар хэлний төвшингөө дээшлүүлэхээс гадна АНУ-ын түүх соёлтой танилцаж, мартагдашгүй дурсамжийг бүтээж чадах юм.
Хаяг: СУИС-ийн хойно “Net capital”-тай оффисын 11 давхарт
Утас: 88081202, 88081303
“ГАРУДА” ХОЛИМОГ ТУЛААНЫ ТӨВ
Тулааны урлагаар хичээллэх сонирхолтой хүмүүст зориулж бие бялдрын өв тэгш чанаруудыг нээх, хөгжүүлэх зорилгоор жюү жицү, жүдо, муайтай, холимог тулаан, хүүхдийн хөтөлбөрийг санал болгож байна. Хувь хүний хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан чанарууд дээр тулгуурласан хөтөлбөрүүдээр бие хамгаалах арга техникийг түлхүү заан сургах төдийгүй бие биеэ хүндэтгэх найрсаг харилцаа, соёлыг төлөвшүүлнэ.
Хаяг: Түмэн эх чуулга, Чингисийн өргөн чөлөө
Утас: 9913 5398, 8811 2942
“ENCANTO” СПОРТ ЦОГЦОЛБОР
Дунд болон ахлах ангийнханд зориулсан ууланд авиралтын сургалт хамгийн хөгжилтэй нь байх нь. “Encanto” спорт цогцолборын ‘’Заалны ууланд авирах’’ өрөө нь дэлхийн стандартад нийцсэн, ISO9001 стандартын шаардлага хангасан. Ууланд авирах анхан шатны мэдлэггүй байсан ч дасгалжуулагч багштай тул сэтгэл амар байж болно.
Хаяг: Орчлон ОУ-ын сургуулийн зүүн талд
Утас: 7707-2244, 7707-2288, 7707-2299
“МОНГОЛЫН ШИНЭ БАЛЕТ” СУРГАЛТЫН ТӨВ
Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан энэ сургалтын төв нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилан, балетын урлагийг хөгжүүлж, залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Олон улсын балетын сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг юм байна.
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Нарлаг төв
Утас: 9904 7043, 9913 3831
“ТУЛИП” СТУДИ
Уран зураг зурах сонирхолтой хүүхэд, залуусыг тус урланд саатахыг урьж байна. Та зуны турш дугуйланд хамрагдсанаар өөрийн гараар зурсан дөрвөн бүтээлтэй болох аж. Үүнээс гадна байгалийн сайхныг мэдэрч, этюд хийх боломжтой юм байна.
Хаяг: “JP” барилгын долоон давхарт
Утас: 99092148
“МИШЭЭЛ” ХЭЛНИЙ ТӨВ
Англи хэлний хичээлийн хоцрогдол арилгах америк багштай “Мишээл” хэлний төвд V-VIII ангийн сурагчид бүртгүүлээрэй. Тус төв нь тохилог орчинтойгоос гадна хүүхдүүдэд ганцаарчилсан сургалт өгдөг юм байна. Мөн хичээлээ сонирхолтой болгох гэж америк кино, хөгжилтэй тоглоом санал болгодог аж.
Хаяг: Сансрын клонкийн ард
Утас: 99502585
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин