Старбакс компанийн захирал Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Старбакс компанийн захирал Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Старбакс компанийн захирал Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Старбакс компанийг 30 жил удирдсан гүйцэтгэх захирал Ховард Шульц компаниа орхиж байгаагаа зарлалаа. Сеаттлаас эхтэй кофе шопын сүлжээ дэлгүүрийг дэлхийн 77 оронд 28 мянган дэлгүүртэй болтол томруулж чадсан тэрбээр бизнес эрхлэгчийн ажлаа ийнхүү дуусгавар болгож илүү өндөр албан тушаал горилж байгаа бололтой.

Одоо 64 настай ноён Шульц ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ компанийн удирдах зөвлөлдөө жилийн өмнө өгсөн байжээ. Шалтгааныг нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Тэрбээр өнгөрсөн жил ерөнхийлөгч Дональд Трампыг “өдөр бүр хямрал үүсгэх юм” хэмээн шүүмжилж, улс төрийн асуудлаар дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж эхэлсэн.

Д.Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа бизнесийн салбарын лидерүүд Цагаан ордонд хараагаа тогтоох болсон. Тэдний тоонд хэд хэдэн нэр нөлөө бүхий бизнесменүүд багтаж байв. Тэгвэл сүүлийн үед Ноён Шульцийг Ардчилсан намаас нэр дэвших хамгийн магадлалтай хүнээр тодруулаад байна. Түүнээс улс төрийн ямар нэг алхам хийх эсэхийг тодруулахад Шульц “Миний дараагийн хийх ажил төрийн албатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэлэх нь одоо арай эрт байна” гэжээ.

Ноён Шульц Даваа гаригт /2018.06.04/ дэлхий даяарх Старбакс сүлжээ дэлгүүрийн 350 мянган ажилчдадаа 30 жил ажилласан газраа орхиж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний удирдлага дор компанийн хувьцаа 1992 оныхоос даруй 21 мянга дахин хувь өссөн юм.

 

Эх сурвалж: NY Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж