Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

Талбайн теннисний Францын Их Дуулга тэмцээний хагас шигшээгийн төлөөх тоглолтууд эхэллээ. Тэмцээний дунд шөвөгт Их Дуулга тэмцээний 12 удаагийн аварга Сербийн Н.Жокович Итали теннисчин М.Чеккинато тоглож 4 сетэд 3-6, 6-7, 6-1, 6-7 харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Анх удаагаа учраа таарсан хоёр теннисчний тоглолт маш өрсөлдөөнтэй болсон бөгөөд эхний сетэд Итали залуу 6-3 харьцаатай ялалт байгуулсан бол 2 дахь сетэд тай-брейкээр 7-4 харьцаатай мөн Итали залуу ялалт байгуулж тоглолтын санаачлагыг гартаа авсан. Ингээд шийдвэрлэх 3-р сетэд Н.Жокович шилдэг тоглолтоо гаргаж Итали залууд ердөө 1 гэйм өгч 6-1 харьцаатай хожиж дахин нэг сет гаргасан ч Итали залуу экс №1 Н.Жоковичтой маш сайн тоглож тай-брейкээр 13-11 харьцаатай ялалт байгуулснаар санаанд оромгүй ялалт байгуулж чадлаа. Ингэснээр Итали теннисчин М.Чеккинато өөрийн карьертаа анх удаагаа Их Дуулга тэмцээний хагас шигшээд шалгарч байна. Өмнө нь тэр Их Дуулга тэмцээний 1-р шатыг давж үзээгүй байсан юм.

Ийнхүү алдарт теннисчин Н.Жокович хэний ч санаанд оромжгүй “битүү морь” М.Чеккинатод ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол энэ цаг үеийн талбайн теннисний ирээдүйн өнгө төрхийг илтгэх залуус болох Германы А.Зверев, Австрийн Д.Дим нарын дунд шөвгийн төлөөх тоглолт явагдаж Австри залуугийн ялалтаар өндөрлөжээ.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж