Орон нутгийн шинжээчдийг аттестатчилав

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Орон нутгийн шинжээчдийг аттестатчилав

Стандартчилал, хэмжилзүйн байгууллагын төв ба орон нутгийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн өнгөрөгч долоо хоногт Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Элсэн тасархайд болсон юм. Уг арга хэмжээний үеэр орон нутгийн баталгаажуулалтын шинжээчдийн сургалт, аттестатчилалыг СХЗГ-ын Даргын 2011 оны А/190 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг амжилттай зохион байгуулав. Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2006 оны 33-р тогтоолоор баталсан “Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн дүрэм”-д заасны дагуу баталгаажуулалтын шинжээчийн ур чадвар, мэргэжлийн түвшинд 2 жил тутамд мэргэжлийн шалгалт буюу аттестатчилал явуулдаг юм байна.  Баталгаажуулалтын шинжээчийн сургалтад аймаг орон нутгийн салбаруудаас 34 ажилтан албан хаагчид хамрагдсанаас 24 ажилтан аттестатчилалын шалгалтыг амжилттай өгч баталгаажуулалтын шинжээчийн эрхийг 3 жилийн хугацаагаар авлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж