Иорданы ерөнхий сайд огцорно

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Иорданы ерөнхий сайд огцорно

Иорданы ерөнхий сайд огцорно

Иорданы иргэд нийслэл хот Амман болон бусад хотуудад эрх баригчдаа Татварын хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэн жагсаж байна. Ерөнхий сайд Хани Ал Мюлкигийн Татварын хуулинд өөрчлөлт оруулсан шийдвэр нь түүнийг хүндхэн байдалд оруулаад байна. Жагсагчид ерөнхий сайдын байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн сард Иорданы засгийн газар татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор орлогын албан татварыг нэмэгдүүлэх, төсвийг хумих бодлогын арга хэмжээ авах хуулийн төсөл танилцуулсан юм.

Шинээр өөрчлөлт оруулсан татварын хуулинд татварыг нэмэгдүүлж, тэтгэвэр, тэтгэмжүүдийг багасгаж байгаа нь ард иргэдэд ихээхэн дарамт болж буй учраас иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэжээ. Жагсаал тайван замаар явагдаж байсан ч эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй учраас хүчний байгуулагууд анхааралтай ажиллаж байгаа ажээ. Иорданы ерөнхий сайд Хани ал Мюлки нөхцөл байдлын үр дүнд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон байна. Ерөнхий сайд Хани Ал Мюлки огцорхоосоо өмнө Иордан улсын хаан Абдуллатай уулзжээ. Дараагийн ерөнхий сайдаар Омар ал Раззазыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд онцолж байна. 

Харин Иорданы хаан Абдуллах ‘Иорданы иргэдээрээ бахархаж байна. Сүүлийн хэдэн хоногт өнгөрсөн жагсаалаар Иорданчууд хэн гэдгээ харууллаа’ гэж мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн тэрээр парламентад ард иргэдэд дарамт болохооргүй татварын цогц бодлого танилцуулахыг үүрэг болгожээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж