Лэди Гагагийн дүү цахиур хагална

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн дүү цахиур хагална


Лэди Гагагийн дүү охин Натали Германотта энэ намар нээлтээ хийх "Саймон ярьж байна" мюзиклд оролцох жүжигчдийн хувцсыг урлаж байна. 19 настай цэл залуухан энэ бүсгүй загварын ертөнцийнхний хараанд хэдийнэ өртжээ. Түүнийг загварын ертөнцөд тун цдахгшүй цахиур хагална хэмээн олонх нь найдаж байгаа аж. Эгчийнхээ адил өвөрмөц сэтгэдэг Натали алдарт Эллисон Пэррисийн зун намрын загварын үзүүлбэрт оролцоод амжсан. Өвөрмөц сэтгэлгээ, аливааг өөрөөр харж чадах чадвар, торгон мэдрэмжийг анзаарсан нэртэй загвар зохион бүтээгчид түүнд хамтрах санал тавихаар анаж буй гэнэ. Натали одоогоор Нью-Йоркийн загвар, урлалын "Parsons" сургуульд сурч байгаа. Энэ сургуулийг Том Форд, Марк Жейкобс нарын алдартай загвар зохион бүтээгчид дүүргэсэн гэдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж